|

Оросын С-400 системийг Иранд нийлүүлэхээс татгалзжээ

Орос улс Иранд зенитын пуужингийн С-400 системийг нийлүүлэхээс татгалзсан тухай эх сурвалжуудын мэдэгдсэнийг "Bloomberg” агентлаг иш татан мэдээлжээ. С-400 системийг Иранд нийлүүлэх нь Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж. Өмнө нь АНУ-ын эрх баригчид "Авраам Линкольн” нисэх онгоц тээгч болон бөмбөгдөгч онгоцнуудыг дохио болгон Ираны эрэг рүү илгээсэн байна. Дараа нь Ираны эрэг рүү цэргийн 7 хөлөг онгоц илгээжээ.

Э.Аянзаяа