|

Дархан-Уул аймаг есөн сүмийн зөвшөөрлийг сунгажээ

Дархан-Уул аймаг есөн сүмийн зөвшөөрлийг сунгажээ

 

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй есөн сүм, хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар Дархан долоо дахь өдрийн Адвентист сүм, Есүсийн тосгон, Шинэчлэл холбоо, Дархан эзэний цуглаан, Есүсийн алдар, Хөвөгч авдар-Есүсийн хайр, Христийн чуулганы Итгэл сүм, Нэг Довныхон Холбоо, Вайвем Дархан Монголиа  зэрэг шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нэг жилээр сунгажээ.  Дархан-Уул аймагт нийт 33 сүм, хийд үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулдаг байна.