|

Филиппинийн ерөнхийлөгч өөрийгөө ижил хүйстэн байсан гэв

Филиппин улсын ерөнхийлөгч Роберто Дутерте өөрийгөө ижил хүйстэн байсан гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Дутерте тус улсад ажиллаж амьдардаг филиппинчүүдтэй уулзалт хийжээ. Уулзалтын үеэр ерөнхийлөгч эхнэр Элизабет Зиммермантайгаа амьдарч байх үедээ ижил хүйстнээ сонирхож байсан гэж ярьсан байна.

Тэрээр цааш нь Элизабетаас салж одоогийн эхнэр Хонэйлет Авансенатайгаа учирснаар засарч, ижил хүйстнээ сонирхохоо больсон гэжээ. "Эхнэр минь намайг эмчилснээр би эргээд эр хүн болж эрчүүдийг сонирхохоо больсон. Одоо бол би үзэсгэлэнт бүсгүйчүүдийг ль таашаадаг” гэж ерөнхийлөгч Дутерте хэлжээ.

А.Анар-Эрдэнэ