|

НАТО болон Украин Хар тэнгист сургууль хийхээр төлөвлөж байна

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО ирэх сард Хар тэнгист Украинтай хамтран сургууль хийхээр төлөвлөж байна. Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа мэдэгджээ.

Энэ онд болох сургуульд оролцох гадны цэргийн анги салбаруудыг нутаг дэвсгэртээ оруулах тухай шийдвэрийг Украины Дээд Рада өмнө нь баталсан юм. Тодруулбал, Украин, Америкийн "Rapid Trident-2019”, "Sea Breeze-2019”, Украин, Румыны "Riverine-2019”, Украин болон Их Британийн "Warrior Watcher-2019” зэрэг сургуулиуд энэ онд болох аж. "Sea Breeze-2019” сургууль нь Хар тэнгист ирэх сарын 1-12-нд болох юм.  

Э.Аянзаяа

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу