|

Дархан-Уул аймгийн спорт цогцолборын барилгын ажил 80 хувьтай байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ тус аймгийн төвд баригдаж буй Спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр "Химон констракшн", "Нэмбар" ХХК-иудын гүйцэтгэж буй уг барилгын ажил одоогийн байдлаар 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна.

Спорт цогцолборын барилгын ажил 2011 онд эхэлжээ. Анхны төсөвт өртөг нь 11 тэрбум төгрөг байсан ч технологийн өөрчлөлт, барилгын материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалж 20 гаруй тэрбум болж өссөн нь олон жил "царцахад” хүргэжээ.

Ажил 2017 оноос үргэлжилж, 2019 оны төсөвт 1.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Спорт цогцолбор А, В, С, D, E блокуудаас бүрдэнэ. А блок нь 2,200 хүний суудалтай спорт заал байх бол B блок нь таван замтай 25 метрийн усан бассейнтай, бусад блок нь олон төрлийн их, бага танхимуудтай байх юм. 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу