|

Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа

Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа

 

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болсон "Транзит Монгол-2019” олон улсын форум дээр "Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл тус компанийн БНХАУ-ын Тяньжин боомтод хэрэгжүүлж буй "Тээвэр логистикийн төв” төсөл, ач холбогдлын талаар  илтгэл тавьлаа.
Б.Цэнгэл илтгэлдээ:- "УБТЗ” ХНН-ийн 70 жилийн ойн хүрээнд тус байгууллагын Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран  зохион байгуулж буй "Транзит Монгол-2019” форум нь "Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт оролцогчдын хамтын ажиллагаа сэдэв”-ийн дор өрнөж буйгаараа онцлог
...2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод 10 га газрыг Монгол Улс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшиж, тээвэр логистикийн төвийг байгуулан үйл ажиллагаа эрхлэхээр тусгасан санамж бичиг өнөөг хүртэл ажил болон хэрэгжиж чадаагүй ирсэн. Харин "Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр тус улсын Тяньжин порт групптэй уг төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж төслийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд гадаад худалдааны ачаа эргэлт, тээвэр логистикийн үйл ажиллагаа, баталгаат агуулах, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн худалдааны шинэ хэлбэрийг үүсгэх бөгөөд  боомтын бүсэд орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, мэдээллийн системд суурилсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, төслийн газарт барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажил энэ оны 07 дугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орсон байх юм” хэмээн онцлон дурдлаа.
БНХАУ-ын Тяньжин боомтод хэрэгжүүлж буй "Тээвэр логистикийн төв” төсөл, ач холбогдол” илтгэлийн хэсгээс
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу