|

Малцев Юрий Николаевич: Монголчууд бол баян орны ядуу хүмүүс

Либерти 2019: Олон улсын чуулганы илтгэгч, АНУ-ын Висконсон мужийн Корфегэний коллежийн эдийн засгийн профессор Ю.Н.Малцев Зөвлөлт засгийн үед эдийн засагчаар ажиллаж байсан. 1989 онд АНУ-д цагаачилж гараад эдийн засгийн салбарт ажиллаж буй. Тэрээр оюутнууддаа социализм, социалист боолчлол ямар аймшигтайг ярьж ойлгуулж байгаадаа баяртай явдаг.

-Та цагаачилж гарах хүртэл ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан бэ?

-Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байлаа. Зөвлөлтийн коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачевын Өөрчлөн байгуулалтын шинэтгэлийг хэрхэн хийх талын судалгаан дээр ажиллаж байсан. Гэвч өнөөх шинэтгэл нь маш муу боловсруулсан, дээр нь хүнд суртал түүнийг амьдрал дээр маш муу буулгасан, тэгээд нөгөө Өөрчлөн байгуулалт нь баларсан юм.

-Та тийм цаг үед яаж цагаачилж чадав аа?

-Би зүгээр л зугаатчихсан.

-Яаж тэр вэ?

-Намайг Финланд руу томилолтоор явуулсан юм. Өөрчлөн байгуулалтын тухай лекц унших ёстой байсан юм л даа. Гэхдээ тухайн цагтаа Финланд ямар нэг байдлаар Зөвлөлтийн утсан хүүхэлдэй байсан учраас тэндээс зугатаах боломжгүй. Финландын тал намайг барьж аваад Зөвлөлтөд хүлээлгэж өгөөд би Сибирьт 12 жил шоронд сууна. Авах юм нь гэвэл ямар ч хүн тэнд чилийсэн 12 жил "алба хаадаггүй” юм, 3-4 жилийн дотор л ясаа тавьдаг. Тэгэхээр би тийшээ очиж "тушаал дэвших” хүсэлгүй шүү дээ.

Гэтэл гэнэт цэвэр тохиолдлоор намайг Финландын Эдийн засгийн яаманд лекцээ уншаач гэлээ. Тэгсэн нэг хүн "Та социализмыг харааж хараачихаад эргээд тийшээ очихоосоо айхгүй байна уу?” гэж асуулаа. Хэрвээ би айхгүй байна гэсэн бол тэндээ үлдэх байсан биз. Харин би "Танд өөр санал байгаа юм уу” гэхэд "Өөр юм хүсэж байвал өөр юм байж болно” гэдэг юм байна. Тэгэхээр нь би тэг л дээ гэв. Тэгээд "Би таны буусан зочид буудал руу утасдъя” гэлээ. Би өрөөнийхөө утасны дугаарыг ч өгсөн. Ингээд ажил төрлөө дуусгаад буудалдаа ирлээ. Тэгсэн чинь "Asap залгаарай” гэсэн бичиг үлдээжээ. Би эхэндээ Asap (as soon as possible- аль болох хурдан) гэдэг нь турк хүн юм байх гэж бодсон. Тэгээд залгаад "Ноён Asap-тай ярья” гэлээ.

Тэгсэн чинь өөдөөс инээгээд "Маргааш Швед явцгаая" гэв. Шведэд оччихсон байхад намайг эргүүлээд Зөвлөлтөд өгнө гэж байхгүй. Гэхдээ би тэмдэглэлийн дэвтрээ нээж ажлын хуваариа хараад "Би маргааш завгүй” гэлээ. Тэгсэн чинь "Танд тэр муухай социализмаасаа ч зугатах зав байхгүй гэж үү?” гэдэг юм байна. Тэгэхээр нь би ажлынхаа хуваарийг харж байгаад "Баасан гарагт зав гарах юм байна” гэлээ. Тэгсэн чинь өнөөх маань баахан инээгээд "Баасан гараг зугатдаг өдөр юм уу” гэж байна. Би тэгээд тайлбарлалаа "Баасан гарагт би Москва руу буцах юмаа, тэгэхээр намайг тэр өдөр хэн ч эрж сурахгүй шүү дээ” гэлээ. Тэгэхэд өнөөх маань "Маш зөв” гэсэн.

Орой нь болсон хүлээн авалт дээр бид хоёр хамт байлаа. Тэгээд би "Юм худалдаж авмаар байна” гэлээ. Яагаад гэвэл намайг гадаад руу томилолтоор явах гэж байгааг мэдээд академийн болон бусад найз нар маань мөнгө өгч баахан юм захисан. Би бүр нарийн бичгийн даргаараа хэн хэн юу юу захисныг тэмдэглэлүүлсэн. Тэгээд Финланд явахаасаа өмнө нарийн бичгээсээ хэн хэн юу захисныг асуулаа. Тэгсэн чинь хүүхнүүд уруулын будаг, сормуусны будаг бас компьютерийн уян диск захисан гэж байна. Тэгснээ харин эрчүүд юу захихыг та мэдэж байгаа биз дээ л гэж байна.

Би ч "Ерөнхийд нь гадарлаж байна, гэхдээ бүгдээрээ л тэрийг захилаа гэж үү” гэхэд "Тийм ээ” гэж байна. Манай эрчүүд бүгдээрээ бэлгэвч захисан юмсанж. Яагаад гэвэл тэр үед ДОХ дөнгөж гараад хүмүүс их айдастай байлаа. Бүр гудамжны таксфоноос ярихаасаа хүртэл айж байлаа шүү дээ, ДОХ халдчихна гэж бодоод. Тиймээс эрчүүд бүгдээрээ бэлгэвч захиж. Бас өөрийн найз, тухайн үеийн Сангийн яамны дэд сайдаас "Танд бас бэлгэвч авчрах уу” гэхэд "Тэдний бэлгэвч дэмий, үмхийрчихдэг юм” гэж байж билээ. Тиймээс би баахан бэлгэвч, уян диск хоёр авчихсан байсан юм.

Ингээд би Швед орж Америкийн Элчин сайдын яаманд очоод улс төрийн орогнол хүслээ. Тэгсэн чинь "Өнөөдөр бямба гараг, тиймээс даваа гарагт ирээрэй” гэж байна.

-Эрх чөлөө чинь тэгэхээр бямбад амардаг юм биз дээ?

-Харин тийм, эрх чөлөө бямба гарагт амардаг гэдгийг тэгэхэд мэдэж авсан. Тэгээд би "Ажлын өдрийг хүлээж чадахгүй. Би Шведэд хууль бусаар орж ирсэн” гэлээ. Тэгсэн намайг зочид буудалд аваачлаа. За тэгээд ингэж тэгсээр яваад Америкт ирлээ дээ. Нью-Йоркийн нисэх буудал дээр газардлаа. Тэгсэн гаалийн ажилтан нь "Та чемоданаа нээ” гэв. Нээлээ, миний чемоданаар дүүрэн бэлгэвч, уруулын будаг хоёр. Тэгсэн нөгөө гаалийн байцаагч хүүхэн "Өөрөө хэрэглэх гэж байгаа юм уу эсвэл барааны дээж юм уу” гэж байна. Тэгэхээр нь "Өөрөө хэрэглэнэ ээ” л гэлээ.

Барааны дээж байсан бол тусад нь бичиг баримт бүрдүүлэх ёстой шүү дээ. Тэгсэн нөгөө хүүхэн миний Зөвлөлтийн дипломат паспортыг авч харлаа. Миний паспорт дээр Америкийн Элчин сайдын "Цагаачлагч” гэдэг тамга дараатай. Тэгсэн нөгөө хүүхэн "Өө, та нээрээ удах юм байна” гэв. Тэгэхээр нь "Энэ надад хангалттай хүрнэ” гэсэн. Тэгсэн инээд алдаад "Хэрвээ та амралтаараа явж байсан бол би таныг ийм олон бэлгэвчтэй оруулахгүй байлаа. Та АНУ-д тавтай морил” гэсэн юм.

-Би монгол хүнийхээ хувьд танд нэг асуулт тавимаар байна. Та Зөвлөлтөд байхдаа Монгол гэдэг улсын тухай сонсож байв уу?

-Сонсолгүй яахав дээ. Социалист лагерь чинь дотроо багтдаг улсуудыг ахан дүүс гэдэг байлаа шүү дээ. Тэгэхэд "Социалист концлагерь” гэж шоолдог байсан юм. Би Москвагийн их суургулийн оюутан байхдаа зун болгон Алтайский крайд очиж ажилладаг байлаа. Баруун Монголтой хиллэдэг шүү дээ. Тэр үед би Горно-Алтайскийн мах комбинат руу мал хүргэж өгөхөөр туувар хийж яваа малчидтай олон удаа таарсан. Оройдоо тэднийг түүдэг өрдөхөөр нь шил архи аваад очдог байсан. Тэд нар бас "Архи”-тай.

-Та гэхээр "Архи” ууж үзсэн байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Архиважно. Тэгээд амьдрал ахуйгаа ярилцана. Дараа нь Москвад би бас хэдэн монгол танилтай болсон. "Архи” бол сайхан орно. Харин бас нэг согтууруулах ундаа байдаг. Тэрийг бол ёстой яагаад ч ууж барахгүй юм билээ. Сүүгээр хийдэг гэсэн. Ер нь бол социализмын үед бид нар Монголын тухай бүгд л мэддэг байсан.

-Одоо таны эх орон Орост ер нь байдал ямархуу байна гэж дүгнэж байна?

-Орост хэзээ ч өөдтэй юм болж байгаагүй, одоо ч өөдтэй юм болохгүй. Урьдынхаараа л КГБ нь ажиллаж байгаа шүү дээ. 2000 онд КГБ-ын хурандаа Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдоход, тэр хүртэл бас чиг гэж чөлөөт сонгууль болдог байлаа шүү дээ. Тэгэхэд би оросоор нэг нийтлэл бичсэн юм. Нийтлэл маань "Мах махны машинд санал өглөө” гэдэг гарчигтай.

-Нэг бодлын инээдтэй ч нөгөө талаар эмгэнэлтэй гарчиг байна.

-Тийм шүү. КГБ 45 сая хүн алсан. Тэгээд КГБ-ын ажилтан их л бахархалтайгаар "Би бол чекист” гэж цээжээ дэлддэг. Хэрвээ одоогийн Германд Гестапогийн офицерийг бүр нэг хаягдсан тосгоны ямар нэг албан тушаалд томилбол нохой нь зуугаад авна биз дээ? Тэгэхээр Путин бол үнэхээр харамсмаар түүх. Заримдаа хэрэгтэй юм хийж харагддаг. Цагтай зүйрлэж болох юм, ухаан нь эвдэрхий цаг өдөртөө ядаж хоёр удаа зөв заана. Яг түүн шиг Путин хаа нэг зөв юм хийдэг.

Германы философич Гегель "Ямар ард түмэн байна, тийм засаг байдаг” гэж хэлсэн. Гэхдээ л надад их сонин санагддаг. Орос тийм аугаа ард түмэн мөртөө ийм төртэй байх гэж.

-Манайд нэг онигоо гарсан. "Путин Оросын ард түмнийг жаргааж чадаагүй ч Монголын ард түмнийг хайрыг татсан” гэж. Танд энэ онигоо ямар сэтгэгдэл төрүүлж байна?

-Яахаараа монголчуудын хайрыг татдаг юм?

-Татаад л байгаа юм даа.

-Америкт бол "Бурхнаас холдохын хэрээр Путинд ойртдог” гэж ярьдагтай адил юм байна. Гэхдээ би та нарыг Орос, Хятад хоёртой дайсагналцаасай гэж хүсэхгүй. Хөршүүдтэйгээ үргэлж ам хэлээ олж байх хэрэгтэй. Гэхдээ заавал араас нь дагах албагүй шүү дээ.

-Монголыг хоёр хөрштэй нь харьцуулбал юугаараа илүү вэ?

-Эрх чөлөө. Та нар хамаагүй эрх чөлөөтэй. Өмнөдтэй нь харьцуулсан ч, умардтай нь харьцуулсан ч түүгээрээ л илүү. Би ийшээ ирэхээс өмнө Катарт байсан. Тэр орноос явахад сэтгэл маш хөнгөрсөн. Хятадаас явахад бас сэтгэл сайхан хөнгөрдөг юм. Нэг сайхан жорлонд ороод гарч байгаа юм шиг. Харин Монголд бол дарж дарамтлаад байгаа мэдрэмж огт төрдөггүй. Гэхдээ танай парламент маш хачин. Танай улс төр надад Казахстантай адилхан юм шиг санагддаг. Назарбаев коммунист байсан одоо капиталист болсон, яг түүнтэй адил. Гэхдээ ерөнхийлөгчөө шүүмжлэлээ гээд шоронд суулгадаггүй л дээ.

Эдийн засагчийн хувиар хэлэхэд танай мөнгөний бодлого маш муу. Сайн эдийн засгийг мөнгөний сайн бодлого бий болгодог. Би энд өөрийгөө хулгайч шиг төсөөлж байна. Би ресторанд ороод сайхан хоол идлээ. Сайхан юм уулаа. Тэгэхэд надад авчирч өгч байгаа тооцооны хуудсыг нь харахаар хэдхэн зоос. Жишээ нь, би өдөр энд хоол идэж, зуу татаад араас нь пиво уусан. Тэгээд тооцоо хийхэд 20 мянган төгрөг. Америкийн таван одтой буудалд бол доод тал нь 70 доллар гарна.

Юмны үнэ бага байна гэдэг бол цалин бага гэсэн үг. Хүмүүс ядуу гэсэн үг. Гэтэл Монгол эдийн засгийн потенциаль ихтэй. Би бол монголчуудыг баян орны ядуу хүмүүс гэж хэлнэ.

-Бид болохоор өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг юм.

-Яг онож хэлж. Гэхдээ сайн тал руугаа эргэх зарим нэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Харамсалтай нь маш удаан урагшилж байх шиг. 

Д.Батбаяр

Эх сурвалж: newspress.mn

DR. LT.COL PRADHAN

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802