|

Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд Назарбаевын залгамжлагч ялж, олон зуун тэмцэгч баривчлагдав

Өчигдөр буюу Ням гарагт Казахстанд ерөнхийлөгчийн сонгууль болж, өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гарын хүн болох Кассым Жомарт-Токаевыг 70 гаруй хувийн саналаар сонгожээ. Казахстаныг бараг 30 жил удирдсан Назарбаевын сонгосон хүн энэ сонгуульд ялах нь эхнээсээ тодорхой байсан юм. Урьдчилсан дүнгээр 66 настай дипломатч Токаев нийт саналын 70 гаруй хувийг авсан бол түүнд хамгийн ойрхон санал авсан нэр дэвшигч 15 хувьтай Амиржан Косанов байжээ.

Токаевтай нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь үнэндээ бэлгэ тэмдэг төдий үйлдэл байв. Сонгуулийн өдөр Казахстанд "хуурамч” сонгуулийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн өрнөсөн нь сүүлийн 30 жилд тохиогоогүй том тэмцэл байжээ. Өчигдөр орон даяар нийт 500 орчим тэмцэгчийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, радикал үйлдэл гаргасан шалтгаанаар баривчилснаа тус улсын дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Энэ удаагийн сонгуулийн ирц 77 хувь байсан нь Казахстаны түүхэнд ховор тохиолдол юм. 2015 онд болсон ерөнхийлөгчийн сонгууль 95 хувийн ирцтэй болж, нийт сонгогчдын 98 хувь нь Назарбаевыг сонгож байжээ. 16 сая орчим хүн амтай Казахстан улсад 12 сая сонгогч бүртгэгдсэн байдаг.

Р.Төмөр

Эх сурвалж: AFP

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу