|

Дэлхий дээр унасан аварга том солирын тогоог илрүүллээ

Оксфорд, Абердиний их сургуулийн хамтарсан эрдэмтдийн баг Британийн нутаг дэвсгэр дээрээс асар том тогоо илрүүлжээ. Уг тогоо нь 1.2 тэрбум жилийн өмнө Британийн нутаг дээр унасан асар том солироос болж үүссэнийг эрдэмтэд тогтоосон байна. Тогоо нь Шотландын эрэг, Гадаад Гебридийн арлын дунд далайн ёроолд оршиж байгаа ажээ. "The Guardian” сонинд энэ талаар мэдээллээ.

Тогооны орчимд байх хөрсний давхарга, элсийг шинжилж үзэхэд Платина буюу цагаан алт, палладийн илэрц өндөр хувьтай байгааг тогтоосон байна.Эрдэмтэд олж мэдсэн баримтуудаа нэгтгээд аварга том солир 1.2 тэрбум жилийн өмнө дэлхий дээр цагт 60 000 км-ийн хурдтайгаар унасан гэж үзсэн байна. Үр дүнд нь 14х20 км-ийн хэмжээтэй асар том тогоо үүссэн байна. Тогоо одоо Шотландын эргийн ойролцоо далайн 200 орчим метр гүехэн усан дор далдлагдан байгаа ажээ.

"The Guardian” сонинд энэ талаар мэдээлэв.

Х.Батсайхан Eagle.mn