|

Татварын хөнгөлөлттэй бүс нутгийг зарлалаа

Татварын хөнгөлөлттэй бүс нутгийг зарлалаа

 

Татварын шударга ёсны сүлжээнээс татварын хөнгөлөлттэй бүс нутгийн талаарх судалгааг анх удаа явуулж, аж ахуйн нэгжид татвараас зайлсхийхэд тохиромжтой орнуудын жагсаалтыг гаргасан байна.

Уг жагсаалтыг Английн Виржин Арлууд, Бэрмуда, Кайман Арлууд, Нидерланд, Швейцар, Люксембург, Жерси, Сингапур, Багамас, Хонконг зэрэг орнууд тэргүүлжээ.

Эдгээр орон бүс нутгаар дамжуулан татвараас зайлхийх явдал түгээмэл байдаг талаар судалгааны дүгнэлт гарчээ. Дэлхийн татварын нийт эрсдлийн 52 хувь нь тэдгээрт хамааралтай байдаг аж.

Олон улсын валютын сангийн мэдээлснээр, дэлхийн улс орнуудын гадаад хөрөнгө оруулалтын тавны нэг нь дээрх орнуудад ордог бөгөөд татварын доод хэмжээ нь 0,54 ам.цент байна. Дэлхийн гадаад хөрөнгө оруулалтын 14 хувь буюу 6 их наяд ам.доллар Их Британийн хамтын нөхөрлөлийн орнуудад бүртгэгддэг байна.

Татварын шударга ёсны сүлжээний судалгаагаар, үндэстэн дамнасан компаниуд татвар төлөхөөс зайлсхийж 500 тэрбум ам.долларыг жил бүр нуудаг байхад НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжид 25 тэрбум ам.доллар шаардлагатай байдаг ажээ.

С.Ангараг