|

Бүтэлгүйтлийн түүх: Галзуу хурд кинонд тоглоход цэргийн алба хаасан минь нөлөөлсөн

Бүтэлгүйтлийн түүх: Галзуу хурд кинонд тоглоход цэргийн алба хаасан минь нөлөөлсөн

 

Холливудын бүх жүжигчин мэргэжлийнхээ гарааг эхлээд чухал дүрд тоглож байсан түүх ховор. Үүний нэг жишээ бол Израйлийн жүжигчин, загвар өмсөгч Галь Гадот юм. Тэрээр Израйлийн Петах Тиква хотод 1985 оны дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн байна. Түүний нэрийг еврей хэлнээс орчуулбал Давалгаа гэсэн утгатай. Түүний аав Майкл Гадот инженер, ээж Ирит Вейс нь багш ажээ. Эцэг эх нь хоёулаа Израйльд төрсөн бөгөөд жүжигчний өвөө эмээ нь Германы фашистын Холокост шоронгоос амьд гарсан хүмүүс юм байна. Галь Гадот нь израйль, польш, австрали, израйль, герман,чехийн хольцтой аж. 2004 онд 18 настайдаа  Израйлийн мисс болсон тэрээр улсаа төлөөлж "Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөж байжээ. Харин Израйлийн мисс болсных нь дараа түүнд зар сурталчилгаанд тоглох, сэтгүүлийн нүүрэнд зурагаа тавиулах санал ирж байсан гэдэг. Гэвч мисс бүсгүй 20 настайдаа Израйлийн  зэвсэгт хүчинд хоёр жил цэргийн албанд тулааны урлагийн дасгалжуулагчаар ажилласан байна. Тэрээр цэрэгт алба хаасан тухайгаа "Чи  цэрэгт хоёр, гурван жил болчих, чиний тухай ярихаа болино. Мөн хүндэтгэл, дүрэм журмыг сурна” гэж ярьжээ. Мисс бүсгүй 2008 онд нөхөр Жарон Варсанотойгоо гэрлэсэн. Хосууд 2011 онд Алма Варсано, 2017 онд Мая Варсано хэмээх хоёр охинтой болсон юм.

 

Загвар өмсөгч

2007 онд "Максим” сэтгүүлийн гэрэл зургийн албанд "Израйлийн армийн бүсгүйчүүд” гэрэл зурагт израйль загвар өмсөгч бүсгүйчүүд цуглуулж тэднийг Израйлийн зэвсэгт хүчний бүсгүйчүүд маягаар зургийг нь авч ажиллажээ. Түүний гэрэл зураг "Нью Йорк пост” сэтгүүлийн нүүрэнд тавигдсан байна. Мөн Израйлийн хамгийн том хувцасны брэнд "Кастро”-гийн загвар өмсөгчөөр сонгогдож байжээ. Тэрээр одоо АНУ-ын гоо сайхны "Ревлон” брэндийн багт энэ компанийнхаа нүүр царай болж ажилладаг аж. Мөн "Хуавей”, "Асус” компанийн төлөөлөгч хийдэг байна.

 

Жүжигчний замнал

Харин жүжигчний хувьд тийм их амжилттай байсангүй. Холливудын бусад жүжигчинд тохиолддог шиг  жүжигчнээр ажиллаж эхлээд киноны гол, том дүрд тоглож байгаагүй аж. Хэдийгээр кинонд тоглохыг хүсдэг байсан ч удаан хугацааны турш "Галзуу хурд киноны олон хэсэгт туслах дүр бүтээж явжээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Түүний Израйлийн зэвсэгт хүчинд алба хаасан нь энэ кинонд Жизелийн дүрийг авахад тусалсан. Найруулагч Жастийн Линд цэрэгт байсан, зэвсгийн тухай мэдлэгтэй нь таалагдсан” нь энэ кинонд тоглуулах гол шалтгаан байсан. Мөн телевизийн олон ангит цуврал кинонд туслах дүр бүтээж байсан байна.

Харин Галь Гадот "Гайхамшигтай эмэгтэй” хэмээх кинонд 2013 онд тоглох санал хүлээж авах хүртлээ жүжигчний мэргэжлээ орхих талаар бодож байжээ. Учир нь энэ дуусашгүй нэг хэвийн зүйлс, татгалзсан хариултаас залхсан тэрээр энэ кинонд гүнж Дианагийн дүрийг бүтээжээ. Мөн "Төмөр хүн”, "Бэтмен”, "Супермэний тэмцэл: Шударга ёсны гэгээ” кинонд тоглосон байна. Харин 2007 онд Израйлийн хүүхэлдэйн жүжигт гол дүрд тогложээ.

Эх сурвалж: Х.ОЮУНБОЛД /ЗУУНЫ МЭДЭЭ сонин/