|

Таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх 20 бяцхан алхам

 Таны амьдралыг бүхэлд нь өөрчлөх 20 бяцхан алхам

"Таныг буруу зам руу хөтөлж мэдэх нэг том алхам хийхээс илүүтэй зөв чиглэлд олон жижиг алхам хийх нь дээр.”

Овоорсон хүнд хэцүү ажилтай мэт санагдаж байгаа бол та амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа л байх. Тэгвэл хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу?

Жишээ: Гурван жилийн өмнө би зөрөг замын уулзвар дээр зогсож байсан гэж хэлж болно. Би өөрийгөө сайн цалинтай ажилд орох хүртэл хэдэн жил дараалан ахисан түвшний зэрэг горилж, стресс ихтэй байлаа.Би нэгэн гайхалтай залуутай гэрлэж, хайр дурлалдаа шатаж байв. Гэтэл бидний харилцаа нэг л мэдэхэд гацаанд орж, уурлаж бухимдаж, бие биенийгээ үл тоомсорлох болсон. Хэдэн жилийн дараа бид бяцхан охинтой боллоо. Охин маань их тэвчээртэй. Бид заримдаа өдөр бүр маргалдаж, санал зөрөлддөг. Гэртээ байх бүрт хэн нэгэн нь уурлаж бухимддаг болсон байв. Ямар нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй байжээ. Би аливаа зүйлсийг илүү сайн хийхийг хүсдэг. Илүү амар тайван, энгийн байдлаар аливааг шийдэх хэрэгтэй болдог. Би хаанаас нь эхлэхээ, юу хийхээ эсвэл хийхийг хүсч байгаа өөрчлөлтөө яаж хийхээ мэдэхгүй байв. Би юм бүрийг л хийх гэж оролдож үзлээ. Зарим нь гацаанд орчихлоо. Олонхийг нь хийж чадсангүй.

Бага багаар өөрчлөлт хий: Томоохон өөрчлөлтийг хийхэд сэтгэл дундуур байдал, урам хугарлыг авчирдаг. Хандлагадаа бага багаар өөрчлөлт хийснээр томоохон гайхалтай нөлөөг ч үзүүлж болно. Би нэг хэсэг юу ч болж байсан охин руугаа уурлаж бухимдахгүй байхаар шийдлээ. Харин үүний оронд үргэлж эерэг,түшиг тулгууртай ээж байхаар шийдсэн. Хэрэв та хүүхэдтэй бол энэ маягаар харьцвал эцэст нь юу болохыг мэдэх байх. Би гурван өдөр энэ аргыг хэрэглэлээ. Тэгээд дараа нь зарим нэг жижиг маргаан дээр би бууж өгөхөөр шийдсэн. Бүх уур бухимдал, санаа зовнилоо арилгаад эхлэх үед охин маань шоконд орж, айдастай нүдээр над руу ширтлээ. Би юу болох байсныг мэдсэнгүй! Өмнөхөөсөө ч дордох нь тэр! Гэхдээ бууж өгөхийг хүссэнгүй. Үргэлжлүүлэн хичээсээр байлаа. Өөр нэг амжилтгүй болсон оролдлогын дараа улам л уруу царайтай боллоо. Эцэст нь бараг цөхрөнгөө барсан гэж хэлж болно. Би уурлаж, бухимдаж чанга хашгирах бус, өөр ямар нэгэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, дараа нь бүхэлд нь тэр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг хичээдэг болов.

Гэнэт гайхамшигтай зүйл тохиолдлоо. Тэр үйлдэл яагаад гараад байгааг би ойлгосон. Тэгээд түүнээс хойш би түүний шалтгааныг ойлгож, уурлаж бухимдахаа багасгах хэрэгтэйг мэдэрсэн. Жишээ нь, тэр гадаа хүйтэн биш л бол хүрмээ өмсөхөөс татгалздаг байв. Харин одоо уурлаж, бухимдахын оронд түүнийг бага ч болов ойлгох ухамсартай оролдлого хийж эхэлсэн бөгөөд уурлаж бухимдах маань ч багассан.

Таны хувьд аль нь хамгийн сайн арга вэ? Нэг мэдэхэд л нөхөр бид хоёрын харилцаа ч өөрчлөгдөж эхэлсэн. Уурлаж бухимдах маань ч багассан. Тэр эргээд эелдэг, дөлгөөн болж эхэлсэн шүү. Ажил дээр ч тэр хүмүүс муур, нохой шиг л уурлаж бухимддаг байв. Харин хүмүүс бие биендээ эелдэг зөөлөн хандаж эхэлсэн. Түүнчлэн илүү сайн ажилтан болоход ч нөлөөлж байсан. Энэ явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Харин хүнд хэцүү үед жижиг өөрчлөлтүүд хийх тал дээр илүү анхаарах болсон. Гэр орон маань амар тайван болсон. Бидний бие биендээ хандах харилцаа маань ч таалагдаж байна. Найзтайгаа ч сайн харьцаатай байна. Амьдрал сайхан шүү дээ. Надад өөрчлөлт хийх арга замууд байж л байдаг. Өөрчлөлт хийх арга замыг хайсаар ч байх болно. Үүний үр дүнд өөрчлөлт явагдсаар л байх болно.

Өнгөрсөн жилийн сүүлээр би ганцаараа анир чимээгүй сууж, тунгаан бодлоо. Энэ үеэр надад ихээхэн тус нэмэр болсон хандлагадаа хийсэн багахан өөрчлөлтүүдээ жагсаан бичсэн бөгөөд шинэ жилээр бусад хүмүүс ч бас туршиж үзээсэй гэж хүсч байна. Та бүхэнд ч бас өөрчлөлт хийхэд тань тус нэмэр болох байх гэдэгт найдаж үүнийг хуваалцаж байна.

  1. Бага уурлаж, их ойлго. Бусад хүмүүсийг яагаад тухайн үйлдлийг хийгээд байгааг ойлгож чадсан үед гурван настай ч бай, хорин настай ч бай, гучин настай ч бай уурлаж, бухимдахаа багасгаж эхэлдэг.
  1. Бага гомдоллож, их таларх. Бид амьдралынхаа гайхалтай зүйлсийг харж эхлэх үед сайн болж өгөхгүй байсан зүйлс ердийн л зүйлс юм шиг санагдаж эхэлдэг.
  1. Бага буруутгаж, их ярилц. Бид сэтгэл зүрх маань шархлах үед өөр хэн нэгэн хүнээр тэр шархаа аниулахыг зөнгөөрөө хүсдэг. Гэхдээ бид сэтгэлийг маань шархлуулсан тэр хүнд нөхцөл байдлыг засах боломж олговол нөхцөл байдал тун удахгүй л дээрдэнэ.
  1. Бага шүүмжилж, илүү их бахарх. Бид бүгдээрээ дахин давтагдашгүй, бусдаас ялгаатай, өөр өөрийнхөөрөө уурлаж бухимддаг. Шүүмжлэлийн эсрэг авах хамгийн сайн арга бол бие биенийхээ дахин давтагдашгүй талыг харж, бахархаж, бишрэх мэдрэмжийг хөгжүүлэх явдал юм.
  1. Бага эсэргүүцэж, илүү их хүлээн зөвшөөрөх. Ямар нэг зүйлийг ихээр эсэргүүцэх үед улам л хэцүү болдог. Илүү хүлээн зөвшөөрч, бусдад бага саад бол.
  1. Бага ичиж, илүү их мэдрэмжтэй бай. Ичгүүртэй байдал гэдэг бол бидний хувьд хангалттай биш ч гүнзгий айдас ч гэж хэлж болно. Гэхдээ бидний хэн нь ч төгс биш. Ичгүүртэй байдлыг баяртайгаар хүлээн авч сурвал тэр байдал арилж эхэлдэг.
  1. Бага айж, илүү их үйлдэл хий. Бид айдсыг толгойндоо хадгалаад байж болохгүй. Өөрчлөлт хийх хамгийн сайн арга бол үйлдэл хийж, урагшлах явдал.
  1. Бага харьцуулж, илүү их сэтгэл ханамжтай бай. Бид өөрсдийнхөө амьдралыг өөр хэн нэгний амьдралтай харьцуулах тусам улам л хүнд болдог. Үүний оронд сэтгэл ханамжтай байдал дээр анхаарах хэрэгтэй.
  1. Илүү их дадал зуршилтай бай. Чадал тэнхээ, эрч хүчний нөөц хязгаарлагдмал байдаг бөгөөд өөрийгөө хэт их хүчлээд байх юм бол ирээдүйд ашиглах нөөц багасна гэсэн үг. Тиймээс боломжтой үедээ эрч хүчээ гамнах ямар нэг эерэг дадалтай болоорой.
  1. Бага буруушааж, илүү их харилцаатай бай. Бид бүгдээрээ л алдаа гаргадаг. Муу муухай бодол сэтгэлээ гадагшлуулж байх нь бусдыг буруутгах явдлыг залруулж, аз жаргалтай байж чадна.
  1. Сэтгэлээ бага чилээж, илүү их тэнцвэртэй бай. Амьдралын хар, цагаан сүүдэртэй талыг аль алиныг нь хүлээн ав. Сэтгэл санаагаа бага зовоо. Энэ үнэхээр тустай шүү.
  1. Бага өрсөлдөж, илүү их хамтарч ажилла. Аливаа зүйл дээр бусадтай хамтран ажиллах бүхий л арга замыг эрэлхийл. Ингэснээр өрсөлдөөний айдас хайлж эхэлнэ.
  1. Бага стресстэж, илүү их хөгжилтэй бай. Бид хүүхдүүдээс сурч болох ганц зүйл бол хөгжилтэй байдал. Хүүхэд бухимдаж, стресстэж байхыг мэдэхгүй л биз дээ.

О. Цэрэндулам