|

​Шарилж устгах ажил өнөөдрөөс эхэллээ

 

 

​Шарилж устгах ажил өнөөдрөөс эхэллээ

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 3 дахь жилдээ шарилжийг устгаж байна. Энэ жилийн шарилж устгалын ажил өнөөдрөөс /2019.06.19/ эхэлж 25-ны өдөр эхний шат дуусах ажээ. Дархан сумын хэмжээнд нийтдээ 180 га талбайн шарилжийг гурван үе шаттайгаар устгана. Харин аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эзэмшлийн 50 метр орчмын хог хаягдал, шарилжийг устгах ёстой. Хог хаягдлаа цэвэрлээгүй , шарилжаа устгаагүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох юм.