|

Аймгийн наадамд тав давдаггүй улсын цолтнууд ичиг ичиг

Монголчууд бид эртнээс л "Эрийн гурван наадам” хэмээн нэрлэж, баяр наадмаа хийж ирсэн түүхтэй. Эрийн гурван наадамд  эрчүүд эд хав, бяр хүчээ уралдуулж цугласан олныг баясгадаг. Гэтэл сүүлийн үед манай бөхчүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ найруулга муутай жүжиг тавих болж. Ямар сайндаа л цахим орчинд сумод бөхчүүд даваад мөнгө авдаг бол Монголд бөхчүүд унаад мөнгө авдаг гэх яриа тархах вэ дээ. Өнгөцхөн харахад инээд ханиад болох энэ үг бол монгол бөхчүүдийн өнөөгийн төрх. Найраа хийж хөлжигч, жудаггүй бөх нэртэй авилгачдын үнэн төрх юм. Хамгийн сүүлийн баримт!!!
Өмнөговь аймгийн баяр наадмаар болж өнгөрсөн үйл явцыг хүргэе.
Тавын давааны ам авсан байдал
У.г Жаргалсайхан- Баасандорж С.з / давсан/
У.з Баасандорж- Гансүх С.з / давсан/
У.з Батмөнх- Адъяахүү А.Х/ давсан/
У.з Соронзонболд- Амартүвшин С.з / давсан/
У.н Батчулуун- Мөнхтүвшин С.з / давсан/
У.н Бадамсүрэн- Дашжамц С.з / давсан/
У.н Тамир- Энх-Амгалан А.з / давсан/
У.н Дарханбат-Төгсдөлгөөн А.н / давсан/
Монгол бөхийн өнөөдрийн бодит төрх ердөө л энэ. Цол дагаж бяр гэдэггүйсэн билүү. Гэтэл сумын заануудад толгой дарааллан өвдөг шороод улсын цолтнууд хэтэрхий олон болчихоод байгаад дүгнэлт  хийх цаг болсон юм биш үү, бөхийн холбооныхоон.
Монгол бөх бол өөрийн дэг жаягтай, түүх соёлын өв.  Гэтэл амжилттай сайн барилдаж чадахгүй, харьж яваа гэх улсын цолтнууд аймаг сумын наадам дамжиж цолны найраа хийдэг харамсам түүхийн нэгэн үе ирээд байна. Олон түмэндээ хүндлэгдсэн улсын цолтнууд тавын даваанаас эхлэн жүжиг тавьж бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байгаа үйл явц хэдий хүртэл үргэлжлэх вэ? Энэ байдал үргэлжилсээр байх юм бол уран хурц барилдаантай бөхчүүдийн гал гарсан барилдааныг үзнэ гэдэг бараг л мөрөөдөл болох нь.
П.Гоо
Эх сурвалж: Оллоо.мн
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу