|

“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ

"Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтыг тэргүүлэгч "Avatar” киноны амжилтыг энэ долоо хоногт эвдэх төлөвтэй байна. Нэрт найруулагч Жеймс Камеруны шилдэг уран бүтээлүүдийн нэг "Avatar” 2.7897 тэрбум ам.долларын ашиг орлого олсон бол "Disney”, "Marvel Studios” компанийн хамтын уран бүтээл дээрх амжилтад хүрэхэд 500 мянган ам.доллар /2.7892 тэрбум ам.доллар/ дутуу байгаа ажээ. Дашрамд дурдахад, "Avengers: Endgame" кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн эхний 5 хоногтоо нэг тэрбум ам.доллар, 11 хоногийн дотор хоёр тэрбум ам.долларын ашиг орлого олж, эдгээр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. 

Э.Хулан

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу