|

Бодлын шид – Бод, бодол бүхэн биелнэ

 

Бодлын шид – Бод, бодол бүхэн биелнэ

 

Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг.

 

Уйтгартай намрын навчис уйлагнан унахыг харж зогссон Ундраа хөмсгөө зангиджээ. Угаасаа л тэр ийм баргар, бухимдуу, уцаартай царайтай явдаг болохоор мөчрөө гөвөх модод хүртэл түүнийг андахгүй. "Аан, нөгөөдөх чинь урвайгаад, уурлаад л явж байна” гэж дөрвөн улирал тойрч суугаад ярианыхаа сэдэв болгож амжжээ.

Дааж дийлэхээргүй их уур бухимдлыг зүрхэндээ арай ядан тээж, харсан, уулзсан болгоноо элдвээр харддаг болохоор байнга бие нь өвдөнө. Эцэг эхээс заяасан махан бие нь яаж ч хичээгээд түүний энэ дарамтыг үл дийлнэ. "Энэ ажил угаасаа бүтэхгүй дээ", "Энэ залуу яг намайг тэнэг гэж бодож байгаа”, "Энэ хүн миний мөнгийг илүү төлүүлэх гээд л байна даа” гэсээр уулзсан бүхнээ хар бодлоор үднэ.

Харин бодол бүхэн нь түүнийг мөрдөнө. "Аан, эзэн өөрөө бүтэлгүйтье гэж хүсээд байгаа юм байна”, "Аан, энэ ажлыг бүтээж болохгүй юм байна шүү” гэсэн даалгаврыг Ундраагийн оюун санаанаас хуулбарласаар өнөөг хүрчээ. Үр дүнд нь энэ сайхан охинд бүтэж байгаа юм гэж ганц алга.

Үргэлж л бухимдана. Уурлана. Ажил нь бүтэхгүй байна гэж хавь ойрынхондоо уцаарлана.

Харин Баярмаа огт өөр. Бүх юм сайхан болно. Энэ бол түүний хэлэх дуртай үг. Хэцүү байсан ч, баяртай байсан ч өөртөө ингэж л хэлдэг. Нэгэн удаа гар утсаа хулгайд алдчихаад байхдаа ч өөртөө ингэж л хэлж байсан. "За яахав, утсаа алдаа л биз. Бүх юм сайхан болно оо.

Үүнээс ч сайхан утастай болно” гэж өөртөө хэлсээр байсан. Удалгүй илбийн юм шиг зүйл байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгарч, сүүлийн үеийн загварын утсаар шагнагдаж л байсан.

Түүний хэлсэн бүхнийг бодол нь дагана, биелүүлнэ. "Аан, эзэн энэ ажлаа бүтээнэ гэж байгаа юм чинь би бүх чадлаараа бүтээх ёстой юм байна”, "Аан, эзэн их мөнгөтэй болъё гэж хүсч байгаа юм байна, мөнгөөр бороо оруулаад өгье” гээд л… Тийм болохоор Баярмаагийн амнаас "Бүтэхгүй байна”, "Болохгүй нь” гэсэн үг барагтай бол унахгүй шүү.

Бодол биеллээ олдог гэдгийн учир шалтгаан бүхэн энэ аж. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг.

Бод, бодол бүхэн биелнэ.

Эрдэнэзуу хийдийн 25 дахь хамба лам Х.Баасансүрэн: ЗОВЛОНГ ЯЛЪЯ ГЭВЭЛ БОДЛОО АЖИГЛА

Тийм л зүйлтэй болчихвол жаргалаа гэж бодож байсан зүйлээ
тэсэн ядан хүлээж байж автал төд удалгүй түүнээсээ уйдан гуниж
залхана. Бүгдийг орхиод хаа ч хамаагүй яваад өгмөөр газартаа тун
удалгүй үгүйлж буцаад ч очмоор бодогдоно.

Ийм л амжилтад хүрчихвэл диваажинд л очлоо гэсэн үг гэж төсөөлж байсан амжилт нь там ч юм шиг бодогдоно. Хол байхаар санаад байна.
Хамт байхаар залхаад байна. Сармагчин шиг байнга савчиж байдаг сэтгэл чинь таныг амар тайван байлгана гэж огтхон ч үгүй Хаа сайгүй чанаагаад байдаг сэтгэлийн учрыг олохгүйгээр та амар амгалан байна гэж хоромхон ч үгүй.

Өөрийгөө танья гэвэл сэтгэлээ л тань. Зовлонг ялъя гэвэл бодлоо
л ажигла. Хүлээ бүх зүйлс байр байраа олно. Болох юм болдгоороо л болно. Болохгүй зүйлс болдоггүйгээрээ л болохгүй.

Бүү адгаж тэвд. Нэгэнт л болох зүйлийг болгохгүй гэснээс, яагаад
ч болохооргүй зүйлийг болгох гэснээс л зовлон үүснэ. Ингэж өөрийгөө ч зовоож өрөөлийг ч тарчлаах шаардлага юун. Чадах зүйлээ чи хий. Тэгээд болохооргүй бол зүгээр л орхичих. Цаг нь ирэхээр бүх зүйлс байр байраа олно. Зун аяндаа л ирнэ. Цэцэгс ургадгаараа л ургана. Цас хайлдгаараа л хайлна. Зун ирэхийг цэцэг ургахыг түргэсгэх боломжгүй. Бүх зүйлд цаг хугацаа бий.

Дун өвлөөр цасыг хайлуулах гэж бүү мунгина. Зун ирээгүй жил гэж үгүй. Бороо орсон өвөл гэж үгүй. Яарч тэвдэлгүй зүгээр л хүлээ. Бүх зүйлс байр байраа олох болно.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу