|

АН-ынхан ба Дарханы зам

 

АН-ынхан ба Дарханы зам

 

АН-аас цаг үеийн асуудлаар холбогдох яамдуудаас сонсгол хийхээр болсон. Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамнаас сонсгол хийв. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох яамны газрын дарга, мэргэжилтнүүд сонсголд оролцов. Ингэхдээ Дарханы замыг онцолсон юм. Энэ үеэр АН-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Зам, тээврийн хөгжлийн яам зам барьж байгуулахаасаа гадна байгаа замаа гамнадаг байгаасай. Тэгэхгүйгээр нэг гараараа зам бариад, нөгөө гараараа устгаад байвал улсын хөгжил хаашаа чиглэх вэ. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газартай Зам, тээврийн хөгжлийн яам хэр хамтарч ажилладаг юм бэ. Нийслэлийн замууд борооноор байхгүй боллоо. Багахан эвдрэл гарахаар нь тэр доор нь засаж болдоггүй юм уу. Нэг хагарал үүсэхээр хараад байхад хамгийн хурдандаа 15 хоноод засах юм. Гэтэл тэр хооронд зам эвдрээд дуусах юм. Үүнээс гадна замын менежментийн асуудал дээр танай яам юу бодож байна вэ. Авто замууд эзэнгүй байна. АЗЗА гээд нэг төрийн юм уу, хувийн юм уу мэдэгдэхгүй нэг байгууллагатай. Тэр нь ашиглалт, менежментийн тал дээр ямар ч үйлдэл байхгүй. Ийм байдлаар цаашдаа хэдий хугацаанд явах вэ. Тийм учраас бусад улсын туршлагыг судлаад, замын ашиглалт дээр хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажиллах цаг болоогүй юм уу.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав

Замын асуудалд анхаарахгүй байвал буцаад л намраас Зам тээврийн хөгжлийн яаман дээр бууна шүү дээ. Тиймээс хяналтаа сайжруул, ажлыг нь эрчимжүүл, хүн хүчээ нэмээрэй гэж хэлье. Одоо оюутнууд орон нутгаас ирнэ. Эцэг эхчүүд наашаа цаашаа хөдөлгөөнд орно. Тиймээс зам сайн байхгүй бол эрсдэлтэй. Харахад богинохон 240 км юм шиг хамгийн ачаалалтай зам шүү. Тэгэхээр хэлсэн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-д амжиж ашиглалтад өгөөрэй.

УИХ-ын гишүүн Д.Мурат

Баян-Өлгийн замыг дахин хэлье. Бусад аймгийн зам эхэлсэн байгаа. Харин манай аймгийн зам эхлээгүй. Үүнийг өвөл болохоос өмнө чиглэж өгөөрэй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Цаг үеийн тулгамдсан асуудлаар ярьлаа. Эхний цэгээс нь эцсийн цэг хүртэл зарлахгүйгээр сайд өөрөө зам дээр очихгүй бол зарлачихаар "Сайд ирлээ. Замаа засаарай” гэнэ. Тиймээс хэлэхгүйгээр бодит байдлатай танилцаарай. Энэ бол Монголын хамгийн ачаалалтай зам. Олон Засгийн газар дамжиж яригдсан зам. Гэрээний ажил чинь явдагаараа явна. Харин чанар сайн байх хэрэгтэй. Хугацааны хувьд шахуу байна. Арваннэгдүгээр сард ашиглалтад оруул гээд лүндэн буулгачихаар халтуурын юм болчих вий.

Eagle.mn


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу