|

Эрдэмтэд Африкийн арслангуудыг тоолжээ

Африкийн онгон байгаль дахь арслангийн тоо толгой 22509 болж цөөрчээ. Ийм дүгнэлтийг Их Британийн Оксфордын их сургуулийн онгон байгалийг хамгаалах судалгааны газрын эрдэмтэд хийсэн талаар  Йоханнесбургийн  "702 Talk Radio” радиостанц мэдээлсэн байна. Африкт зэрлэг арслангууд амьдрах орчныхоо 95 хувиас үгүй болсон гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ. Судлаачдын тоолсноор, Малави улсад онгон байгальд ердөө тав, Анголд 25, Руандад 22, Нигерид 30 арслан үлдсэн байна.

Хамгийн олон буюу 8176 арслан Танзанид зэрлэг байгальд байгаа бол ӨАБНУ-д 2070, Кенид 1825, Замбид 1095, Мозамбикт 1295, Зимбабвед 1709 арслан онгон байгальд үлджээ. 

Одоогоор арслангуудын нутаглаж байгаа газар нутгийн 40 хүртэлх хувь нь Африкийн улс орнуудын хамгаалалтад байдаг бүс нутгууд аж. Эдгээр амьтны дөнгөж 14 хувь нь хамгаалах ямар ч дүрэм журамгүй газруудад нутагладаг байна. Африкийн арслангууд нь зөвхөн маш сайн хамгаалалттай газар нутагтай тохиолдолд онгон байгальдаа хадгалагдан үлдэнэ гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэвч үүний тулд Африк тивийн орнуудын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудын төсвөөс хэтэрсэн санхүүжилт хэрэгтэй ажээ. 

Д.Жаргал

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу