|

Солонгосын визны “халуурал” улстөрчдийн шоу болох нь ээ

БНСУ-ын виз мэдүүлэхэд банканд 5 сая төгрөг байршуулахгүй боллоо хэмээн зарим хүн ихэд баясах болжээ. Ирэх сараас хэрэгжиж эхлэх журмын дагуу Виз мэдүүлэхэд байршуулж буй таван сая төгрөгийн барьцаа байршуулахгүй. Харин сүүлийн зургаан сарын дансны хуулгыг шалгах аж. Мөн тухайн улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгоно. БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх гэнэ.

Журмын эдгээр өөрчлөлт нь иргэдийн нуруун дээрээс ачаа аваад хаячихсан мэт олны анхаарлыг татаж байгаа. Гэвч 5 сая төгрөг байршуулахгүй хэмээж байгаа ч тухайн иргэний дансны сүүлийн 6 сарын үлдэгдэл хэд байх, доод үлдэлдэл нь ямар хэмжээнд байлгах зэргийг тогтоогоогүй. Тиймээс виз мэдүүлэгчид санхүүгийн чадамжаас шалтгаалан виз авах магадлал нь буурах магадлал өндөр болно гэсэн үг.

Түүнчлэн олон хүн визны материал шалгах, хариу өгөх хугацааг багасгасан мэтээр ойлгож байгаа. Харамсалтай нь энэ нь БНСУ-д 3 сараар ч болов очиж, ажиллах санаатай иргэдэд бол хүнд даваа. БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн л виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан. Харин бусад буюу оюутан, аяллын виз хүсэгч энгийн иргэдийн визны материалыг багадаа 30 хоногт шалгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэгэхээр улстөрчдийн "бид яриа, хэлэлцээний үндсэн дээр зохицуулчихсан” гэдэг нь нэг талаараа өөрсдөд нь л ашигтай өрөөлд халтай ч арга хэмжээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдэд БНСУ-ыг зорихоор олноороо зүтгэх болсон нь улстөрчдийн хувьд аятайхан "өгөөш” болж, тэдний сонгуулийн шоуны нэг хэсэг болох нь ээ. 

Одоогоор БНСУ-ын виз мэдүүлэхэд зуучилдаг албан ёсны 10 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн нэгэнд л өдөрт дунджаар 50-60 иргэн ханддаг талаар зарим эх сурвалж хэлдэг. Энэ нь нийтдээ өдөрт 500-600 хүн гэсэн үг. Гэхдээ энэ нь 5 сая төгрөг байршуулаад, ажлын 21 хоногт хариугаа авах үед шүү дээ. Харин 70 хоног хүлээлгэдэг болсноос хойш өдөрт 20-30 хүн визний материалаа өгөх болжээ. Харин одоо БНСУ-ыг зорих сонирхолтой хүн бүр 5 сая төгрөг байршуулахгүй гэдэг журмын өөрчлөлтийг мэдмэгц ихэд баярлаж байгаа ч цаашдаа эхний ээлжийн хүмүүсийн дансны хуулганы үлдэгдлийн хэмжээнээс шалтгаалан "хуучин” журмаа санагалзаж эхлэх байх даа. Тэгээд ч манай улсын иргэд тухайн улсад аяллын визээр очоод, 2-3 сар хөдөлмөр эрхэлж байгаад, хэдэн төгрөгтэй болж ирдэг гэдгийг хэн, хүнгүй мэддэг болчихоод байхад БНСУ-аас ч "тавтай морил” гэсэн шиг визны журмаа зөөлчихлнө гэж юу байх вэ дээ.

Б.Отгонзаяа 

Эх сурвалж: erennews.mn  

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу