|

Уул уурхайн салбар ямар байв?

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 696.4 сая ам.доллараар өсөж, энэ оны эхний долоон сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна. Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 сая ам.доллараар өссөн байна. Экспортын орлогод төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэв.  Энэ оны эхний долоон сард ч уул уурхайн салбарын экспорт өссөн байна. Ингээд уул уурхайн салбарын экспорт ямар байсныг хүргэе.

20.8 сая тонн нүүрс экспортлов

Энэ оны эхний долоон сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 177.2 сая ам.доллараар өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үед  тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн экспорт 19.6 мянган тонноор нэмэгджээ

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний долоон сард 867.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор их байгаа юм.

Төмрийн хүдрийн ханш өссөн байна

Төмрийн хүдрийн экспорт  4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар өсжээ. Тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.

Нефтийн экспорт буурлаа

Боловсруулаагүй нефтийн экспорт 3,725.9 мян.баррель буюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.баррелиар буурсан юм. Өөрөөр хэлбэл, газрын тосны орлого  40.5 сая ам.доллараар бага байна. Баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.

Цайрын баяжмалын ханш 266.9 ам.доллараар буурав

Цайрын баяжмалын экспорт  82.8 мян.тн болжээ. Цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.

Алтнаас 51.4 сая ам.долларын орлого олжээ

Монгол Улс эхний долоон сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ өнгөрсөн оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.

Эх сурвалж: eagle.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу