|

Алексис Санчестай ПСЖ-ийн удирдлага уулзжээ

ПСЖ өнгөрсөн улиралд Францын лигт хоёрдугаар байр эзлэхдээ "Монако”-гоос найман оноогоор хоцорсон нь багтаа чанартай, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдөөс дахин авах шаардлагатайг эздэд нь ойлгуулсан гэж хэвлэлээр бичиж байгаа.  ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи "Барселона”-гаас Неймарыг авахаар гардан ажиллаж буй бол Спортын захирал Антеро Энрике нь Алексис Санчесийг "Арсенал”-аас авах ажилд хамаг анхаарлаа хандуулжээ....

Хакухо дээд амжилт тогтоолоо

Мэргэжлийн сумогийн дээд зиндааны 13 дахь өдрийн барилдаанууд хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Өнөөдөр их аварга Хакухо М. Даваажаргал барилдааныг хааж хамгийн сүүлийн дүйзээр дэвжээнд гарсан. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь озеки Такаясү байлаа. Тэрээр энэ башёд түрүүлэхээс гадна озеки Кайогийн дээд амжилтыг эвдэх зорилготой байсныг уншигчид андахгүй сайн мэдэж байгаа байх. 12 өдрийн дараа 1047 даваа авч Кайогийн амжилттай тэнцээд байсан аварга...

Ц.СОДНОМДОРЖИД ДЭД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган спортын өндөр амжилт үзүүлсэн "Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшуулжээ. Тодруулбал, "Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт "хурандаа”, Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид "дэд хурандаа”, "Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад...

​Ч.САНЖААДАМБА ДАХИЖ НААДАМД ЗОДОГЛОХГҮЙ ГЭЖЭЭ

 Монгол Улсын аварга Ч.Санжаадамба хэвлэлд өгсөн ярилцлагандаа өнөө жилдээ дахиж наадамд зодоглохгүй гэжээ. Тэрээр наадмын дараа төрсөн нутаг Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж байгаа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон. Тэгвэл энэ барилдаан шударга бус гэж тэрээр үзэж байгаа бололтой. Тиймээс өөр наадам гэлтгүй сайхан амрах бодолтой байгаа гэжээ....

БӨХИЙН ӨРГӨӨ РҮҮ А.СҮХБАТ Ү.ХҮРЭЛБААТАР НАРЫН ХҮМҮҮС ДАЙРАН ОРЖЭЭ

Дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат, яруу найрагч Хүрэлбаатар тэргүүтэй  хэсэг бүлэг хүмүүс өчигдөр бөхийн өргөөрүү дайран орж одоогийн удирдлагуудыг ажлаа чөлөөлөхийг шаарджээ. Мөн энэ үеэр бөхийн өргөөнд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг B sound компани өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмжөө бөхийн өргөөнөөс зөөж байхад нь тухайн хүмүүс бөхийн өргөөний эд хогшлыг гадагш зөөж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан гэлээ. Өнгөрсөн 5 сарын...

Найраагүй наадамлаж сурахсан

1967 оны наадам түүхэнд тодоор бичигдэн үлдсэн байдаг. дархан аварга Ж.Мөнхбат тав дахь түрүүгээ хүртсэн энэ жилийн наадмаар нэг ч начин цолтон төрөөгүй юм. Бөхчүүд жинхэнэ мөнчгөрөөрөө, үнэн хүчийг үзэн барилддаг сайхан үе байж дээ. Тэрхүү наадамд шөвгөрсөн бөхчүүдийг харахад сонин зүйл цөөнгүй. Тухайлбал, дархан аварга Б.Түвдэндорж 51, улсын арслан Ц.Бадамсэрээжид 42 настайдаа шөвгөрчээ. Тэд нас ахисан гээд хэн нэгнийг начин цолд хүргэхийг...

Монгол бөхийн шинэчлэл шүүхийн шийдвэртэйгээ гацсан уу

 Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан ихээхэн будлиантай болж өнгөрсөн билээ.  Барилдааны үеэр хоёр бөх ойрхон унаж, удаашруулсан бичлэгээс Г.Ганжадын тохой нь түрүүлж хүрсэн байсан ч хөлийн цэцийн зургаан хүний тав нь, гарын даа нар аваргыг унасан хэмээн үзэж дүрмийн дагуу Г.Ганжадыг давуулсан. Гэвч бөхийн цэцийн энэ шийдвэр бөх...

УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭНЭ

Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ.  Шинэхэн арслан Ц.Содномдорж  гар түймрийг унтраах сайн дурын аянд нэгдэж, ОБЕГ-т хандив өгөхөөр болсон байна. Тэрбээр өнөөдөр 17:00 цагт ОБЕГ-т очиж хандивын аянд нэгдэх юм байна. Cэтгүүлч: Ч.Зэвэг...

Ц.Содномдоржид ”Land-200” машин бэлэглэлээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал "Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.      Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг...

НААДМЫН ТОЙМ -2017

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээгээр эхлэн сүр жавхлантай, түмнийг баясгасан сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн наадмын эрийн гурван наадам, шагайн харвааны тоймыг багцлан хүргэе. Хүчит бөх Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж Монгол улсын...