|

Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх гэж байна. Түүнийг Засгийн газрыг огцруулах асуудлаар танхимынхаа эсрэг шийдвэр гаргасан гэх үндэслэлээр чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. 

Байнгын хорооны хуралдааны өмнө түүний байр, суурийг сонслоо. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа "Энэ салбарт ажиллаж байгаа бүх хүнд ажлын тайлангаа хүргүүлнэ. Ялангуяа манай нийгмийн салбарт  ажлын үр дүн нь  шууд гардаггүй. Яагаад гэвэл сурлага сайжрах, сургалтын чанар сайжрах гэдэг асуудал нэг талаасаа суралцагч хүүхэд нөгөө талаасаа ажиллаж байгаа багш нар мөн гуравдагч этгээд буюу эцэг эхчүүдийн оролцооноос хамаардаг. Тодорхой хугацааны дараа энэ системийн үйл ажиллагаа зөв байсан гэдэг нь цаг хугацааны дараа үр дүнгээрээ хэмжигдэнэ. Тиймээс өнөөдөр сайн, мууг нь хэлэх боломжгүй. Нэг жилийн хугацаанд ажиллахад удирдлагын тогтворгүй байдал салбарын ажил явагдахад үнэхээр муу нөлөө болдог гэдгийг харсан. Байнгын тогворгүй үйл ажиллагааны эх суурь нь удирдлага солигдоход тэнд ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгах үндэслэл бага харагдсан.

Төрийн тасралтгүй үйл ажиллагаа гэдэг үүднээс би байнгын хорооны гишүүдээсээ намайг авч үлдэнэ гэж битгий кноп дараарай, намайг чөлөөлөөд өгөөч  гэж гуйсан. Дараагийн хүн нь ирээд ажлаа цэгцлээд явах нь зүйтэй. Өөрийн эхлүүлсэн суурь ажил бол  боловсролын системийг бүхэлд нь оношлогоо хийх ажлыг би эхлүүлсэндээ таатай байгаа. Үүнд сурах бичиг, багш, сургалтын асуудал зэрэг системээ бүхэлд нь харж оношлохгүй бол аль нэг асуудлыг нь шийдснээр систем бүхэлдээ зөв голдрол руугаа орох боломжгүй. Мэдээж хүн эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийг  бодно. УИХ-ын гишүүнээрээ үлдэж байгаа учраас энэ салбарын үйл ажиллагаад өдөр тутам хөндлөнгөөс оролцох боломж нь гишүүнийхээ хувиар эрх нь хадгалагдаж байгаа” гэлээ.

 

Medee.mn


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу

GustavoAnedy

Hi What we have here is , a goodoffer
Are you in?

http://bit.ly/2PvhCBx

Олег

Перезвоните пожалуйста по телефону 8(812) 988-62-08, Олег.

ruohchyu

Good man! Here is an important news - Awesome welcome offer of up to $/€ 1600 free. Try and be our next winner. http://bit.ly/2JeJ4lP