|

Дарханы замд гарсан ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтжээ


Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 9-ний өдөр 06:00 цагт "Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулахад уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 иргэн нас барсан, 2 иргэн гэмтсэн байжээ.