|

ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ долоо хоногт эхэлнэ

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээрсарын 26,27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. Энэ жилийнцэрэг татлагын тухайд хэд, хэдэнонцлогтой зохион байгуулахаар төлөвлөж байна гэж аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, Хурандаа Д.Пүрэвсүрэн онцоллоо.

Тухайлбал цэрэг татлагын байрыг иргэд, цэрэг татлагад оролцохоор ирж буй залуучуудад нээлттэй зохион байгуулахаар төлөвлөжээ.Хугацаат цэргийн албанд татагдан очиж байгаа залуучууд ямар хувцас, хэрэглэл өмсдөг, цэрэгт ямар хоол, хүнс хэрэглэдэг, зэвсэгт хүчний анги, салбаруудын хангалт ямар байдаг зэргийг мэдэх боломжтой ажээ.

Нэгдүгээр ээлжийн цэргийнзарлан дуудах хуудсыгхарьяа багаар дамжуулан цэргийн насныханд хүргэсэн ажээ.Нөгөөтээгүүрцэргийн зарлан дуудах хуудаст буймэдээллийгзалуучууд сайн унших хэрэгтэй.Хэрэвойлгомжгүй,тодруулахзүйл гарсан тохиолдолдЦэргийн штабынтоо бүртгэлийн офицерын утасны дугаарыг тэмдэглэсэн бөгөөд уг дугаараар холбогдох боломжтой гэдгийг тодотголоо.

Нийтлэг гардаг дутагдал нь цэргийн насны залуусцэрэг татлагын үзлэгт ирэхдээ иргэний үнэмлэх, бусад бичиг баримтаа орхигдуулах зөрчил илэрдэг аж. Тиймээс анх удаа цэргийн зарлан авч, комиссоор орох залуус бичиг баримтаа орхихгүй биедээ авч явахыг анхааруулж байна.