|

Шадар сайд С.Амарсайхан: 5-11 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулах асуудлыг судалж байна

Засгийн газрын дөрвөн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "5-11 насныхныг Файзер вакцинд хамруулахаар судалж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, "АНУ-д 5-11 насныхныг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр вакцинд хамруулаад эхэлсэн. Тиймээс бид 5-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж болох эсэх асуудлыг судалж, эрсдлийн үнэлгээ хийж буй. Дүгнэлт гарсны дараа албан ёсоор шийдвэрлэнэ. Мөн хүүхдүүдэд вакцин хийхдээ...

Д.Ганбат: Засгийн газраас ямар нэг зүйл горьдсон юм байхгүй

  УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Ганбат "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын 2022 оны төсвийн Үндэсний аудитын дүгнэлтийг, мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд өгсөн санал дүгнэлтийг сонссон. АН-ын бүлэг удахгүй санал дүгнэлтээ өгөх болно" гэв. Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад...

Нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно

    Монголчууд нийтээрээ цахим гарын үсэгтэй болох хуулийг парламент дэмжлээ. Одоогийн байдлаар 10 жилийн хугацаанд 38 мянган цахим гарын үсэг олгосон  нь тун чамлалттай гэж үзэв. Тиймээс шинэ хуулийн төсөлд 2.2 сая гаруй иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгөхөөр тусгалаа.  Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгохоор боллоо. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн...

ХАА-г дэмжих сан ирэх оноос “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК болж, аж ахуйн тооцоонд шилжинэ

Хөдөө аж ахуйг дэмжих сан ирэх оноос "Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах гэж байна. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн...

Б.Батцэцэг: Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж харагдахгүй байгаа

     Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрбээр "Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна. Хятадтай Монгол Улс ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй. Хөрш орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайдууд утсаар ярьсан. Цахим...

Б.Азжаргал: Дарханыг аж үйлдвэрийн том хот болгоно

        Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа. -Дархан-Уул аймагт коронавирусын халдвар анх бүртгэгдэхэд үлгэр жишээ ажиллаж "ногоон бүс” болсон. Тухайн үед ямар арга хэмжээ авч тактик төлөвлөгөө боловсруулан ажилласан бэ? -Дархан-Уул аймагт коронавирусын халдварын тархалт гурван үе шаттай явагдсан гэж үзэж болно. Эхнийх нь арваннэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр...

Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

      Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн...

Д.Ганбат: Нөхөн сонгуулиар орж ирсэн хоёр залуу УИХ-ын танхимд суухаасаа ичих хэрэгтэй

  УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан болж байна. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар болон Ц.Идэрбат нар үнэмлэхүй ялалт байгуулсан. УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Энэ сонгууль олон дүгнэлт хийх хэрэгтэй болсон гэдгийг харуулж...

Селендум-Дархан агаарын шугамын зөвшөөрөгдөх чадлын дээд хэмжээг нэмэгдүүлнэ

      Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ОХУ-д өнгөрөгч долоо хоногт албан томилолтоор ажиллажээ. Энэ үеэр тус улсын эрчим хүчний салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох, яриа хэлэлцээр хийх, тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэрлэсэн байна. Үүнд: 1. ОХУ-ын эрчим хүчний орлогч сайд Е.Грабчактай албан уулзалт хийж, цахилгаан эрчим хүч импортлон авдаг 220 кВ-ын Селендум – Дархан агаарын шугамын зөвшөөрөгдөх...