|

М.Бадарч, О.Хангай нар Улсын харцага цолны болзол хангалаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Аймгийн Арслан М.Бадарч Улсын Начин Ч.Батчулуунаар, шинээр начин цолны болзол хангаад буй аймгийн арслан О.Хангай Аймгийн Арслан Б.Серикээр зургаа давж Улсын харцага цолны болзол хангалаа. Түүнчлэн Улсын аварга С.Мөнхбат начин цолны болзол хангасан Б.Бат-Эрдэнээр, Г.Эрхэмбаяр, начин цолны болзол хангасан аймгийн заан Г.Давга-Очироор зургаа давлаа....

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ТҮРҮҮ ШАЛГАРЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ 208-р анги хилчин спорт хороо, Есүйнхэй мэргэн клубын харваач Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж Монгол Улсын Даян мэргэн боллоо. Тэрбээр 33 оноотой шилдгүүдийн гараанаас босч, дөрвөн сумаа алдалгүй онож, 37 оноогоор Монгол Улсын даян мэргэн цолтон болж...

Улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь нар өвдөг шороодлоо

Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын гурвын даваанд  Хөвсгөл аймгйин Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар энэ даваанд аймгийн арслан Гомбосүрэнгийн Отгонбаатарыг амлаж барилдсан ч өвдөг шороодсон. Тэгвэл баяр наадмын дөрвийн даваанд  Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь дөрвийн даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамиртай оноолт таарч, өвдөг...

Аяа Шадар сайд У. Хүрэлсүхээ айрагдаж ирсэн таван морь эрлийз байгааг юу гэж ойлгох бэ?

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ой тохиолдуулан Хязаалангийн уралдаан болж өндөрлөлөө. У.Хүрэлсүх сайд Энэ жилийн морьдын уралдааныг зөвхөн Монгол морьдын дунд явуулна хэмээн их л том дуугарч байсан. Ярьснаараа ч Хязаалангийн уралдаанд бүртгүүлсэн 304 үрээнд үүлдэрлэг байдлын шалгалт хийж, 151-ийг нь уралдах боломжгүй...

Т.БОЛДБААТАРЫН ХАЛИУН АЗАРГА ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хурдан азарганы уралдаанаар үргэлжилж байна. Азарганы уралдаанд нийт 172 азарга уралдахаар бүртгүүлсэн ч үүлдэр тогтооох комиссын шийдвэрээр 92 азарга уралдахаар гарааны зурхай руу мордсон. Үүнээс өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын түрүү, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Т.Болдбаатарын  халиун азарга дахин түрүүлж,...

МУГТ Д.Амартүвшин аваргын төлөө шалгарлаа

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод болж буй жүдо бөхийн гран при тэмцээний 60кг-ын жинд МУГТ Дашдаваагийн Амартүвшин алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.   Манай бөх эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо БНАСАУ-ын бөхийг хожоод шөвгийн наймд Чехийн Павел Петриковыг, хагас шигшээд ОХУ-ын роберт Мшвидобазег буулгаж авсан юм. Р.Мшвидобазед хэсэгтээ манай МУГТ Г.Болдбаатарын ялжээ. Эргтэйчүүдийн 60, 66,...

Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардуулсан билээ. Тухайн үед 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртсэн анхны залуу бөх нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байсан гэдэг. Түүнээс хойш олон олон барилдаанаар монголчуудаа баярлуулсаар ирсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын барилдаанд түүнийг давахад япончууд "Монгол...

Допингтой бөхчүүдийн нэгийнх нь цолыг хурааж, нөгөөг нь зүгээр үлдээдэг нь ямар учиртай юм бэ?

Жил бүрийн наадмын дараа допингийн асуудал дэгддэг. Улсын наадмаар тав давж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ихэнхээс нь допинг илэрчээ гэх баталгаа, нотолгоогүй мэдээллүүд нийгэмд шуугиан тарьдаг. "16 бөхийн арав орчмоос нь илэрсэн нь үнэн. Томчууд нь өөрийнхөө нэрийг сугалаад үлдчихдэг байхгүй юу. Бөхийн допинг улс төртэй хэдийнээ хутгалдчихсан шүү дээ” гэж бөхчүүд, бөхийн хэрээнийхний дундаас барин тавин хэлэх нэгэн бий. Бас л баримт...

ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ИРАНЫГ ЗОРИНО

Чөлөөт бөхийн өсвөр үеийн "Ядегар Имамын цом” олон улсын тэмцээн энэ сарын 28-30-нд Ираны Чехбехар хотод болно. 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хөвгүүд нийт 10 жинд өрсөлдөх юм. Манай улсаас Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор 42 кг-д М.Мөнхтөгөлдөр (Налайх, Мөнхийн хүчтэн), 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50...

"Улаанбаатар цом"-ын эхний медальтнууд тодорлоо

"Улаанбаатар цом" боксын олон улсын тэмцээн Хандгайт дахь "Их тамир" спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн ид дундаа ороход зарим жингийн медальтнууд тодорчээ. Өчигдөр манай тамирчдаас 64 кг-ын жинд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангасан бол энэ жинд Г.Баярхүү, О.Норобал нар өнөөдөр медалийн төлөөх тулаанаа хийнэ. Мөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараагийн шатанд Индонезийн боксчинтой хүч үзэх...