|

ДЭМБ-ын тэргүүн коронавирусний вакцин хийлгэжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус коронавирусний вакцин хийлгэжээ. Энэ тухай тэрбээр "Twitter” хуудсандаа мэдэгдэх үеэрээ улс орондоо бэлэн байгаа "COVID-19”-ийн вакциныг хийлгэхийг бүх хүнд уриалсан байна. "Өнөөдөр миний Женев хотын их сургуулийн эмнэлэгт "COVID-19”-ийн вакцин хийлгэх ээлж ирлээ" хэмээн тэрбээр мэдэгдээд, вакцин хийлгэснээр хүний амь нас аврагдаж байгаа бөгөөд бүх улсад...

Энэтхэгт илэрсэн коронавирусний хувилбарыг анхааралтай ажиглана

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Энэтхэгт анх илэрсэн коронавирусний "B.1.617” хувилбарыг "анхааралдаа авах” ангиллаас "анхааралтай ажиглах” ангилалд оруулж буйгаа даваа гарагт мэдэгдлээ.ДЭМБ-ын "COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керховегийн мэдээлснээр, "B.1.617” хувилбар илүү хурдан тархдаг байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Мөн Энэтхэгт уг хувилбараас гадна Их Британид анх илэрсэн, хурдан...

Катар улс Сангийн сайдаа баривчиллаа

    Катар улсын Ерөнхий Прокурорын газраас өчигдөр тус улсын Сангийн сайд Али Шариф аль Имадиг баривчлах тушаал өгчээ. Хуулийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнд түүнийг улсын хөрөнгийг завшсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн үндэслэлээр буруутгах хангалттай үндэслэл байна гэж үзэн баривчлах шийдвэр гаргасан байна. Сангийн сайдын албан тушаалаас нь мөн огцруулжээ....

“Pfizer” Энэтхэгт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлнэ

      Германы "BioNTech” компанитай хамтран коронавирусний вакцин бүтээсэн Америкийн "Pfizer” компани Энэтхэгт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлэхээр болжээ. Энэ тухай компанийн тэргүүн Альберт Бурла "Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. "Энэтхэгийн ард түмэн "COVID-19” цар тахлын хамгийн хүнд үр дагавруудын нэг болох хүмүүнлэгийн хямралтай нүүр тулаад байна. Тус улсад коронавирусний халдвар авсан хүмүүст яаралтай...

Ж.Салливан: АНУ хурцадмал байдлыг намжаахыг зорьж байна

    "АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-тай дайсагнах бус хурдадмал байдлыг намжаахыг зорьж байна" хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт мэдээлжээ. БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг "томоохон алдаа” гаргалаа хэмээн мэдэгдэж, үүнийхээ хариуд АНУ тун хүнд нөхцөл байдалтай нүүр тулна хэмээн мэдэгдсэний дараа Ж.Салливанийнхүү мэдэгдсэн байна. БНАСАУ-ын үзэж буйгаар, Ж.Байден Конгресст хэлсэн үгээрээ...

Энэтхэгт халдварын 380 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

      Энэтхэгт өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 386 452 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 18 762 976-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Тус яамны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 24 цагийн дотор 3498-аар нэмэгдэж, 208 330 болжээ. Энэтхэгт өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан, дөрөвдүгээр сард найм дахь...

Ж.Байден, Мүн Жэ Ин нар тавдугаар сарын 21-нд уулзана

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг тавдугаар сарын 21-нд Цагаан ордонд хүлээж авч уулзана. Энэ тухай  Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдээлжээ. "Ерөнхийлөгч Ж.Байден БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Цагаан ордонд ирэх сарын 21-нд уулзах боломжийг тэсэн ядан...

Ж.Байден: Цар тахалтай хийж буй тэмцэлд бид бахдам амжилт гаргасан

    Манай улсад сүүлийн саруудад коронавирусний халдварын тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч, бид цар тахалтай тэмцэхдээ "бахдам амжилт” гаргалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэх үеэрээ мэдэгдэв. "Тусгаар тогтнолын өдрийг хүртэл бид халдварт өвчинтэй тэмцэхдээ дахин олон зүйлийг туулах шаардлагатай байгаа ч та бүхний зүтгэлээр бахдам амжилтанд хүрсэн. Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороход буюу 1 дүгээр сарын...

Энэтхэг цар тахлын “цунами”-д өртлөө

Хэдхэн долоо хоногийн өмнө цар тахлыг хяналтдаа авснаа зарлаж, бусад улс оронд вакцин хандивлаж байсан Энэтхэг улс COVID-19-ийн "цунамид” өртлөө. Тав хоногийн турш өдөрт 300 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 2000 гаруй хүн амиа алдлаа. Нийт халдварын тохиолдол 17.3 саяд хүрч, АНУ-ын дараа жагсах болов. Даваа гарагт Энэтхэгт 352 мянган хүнээс халдвар илэрч, 2812 хүн нас барсан нь дэлхий дахинаа нэг өдөрт илэрч байгаа хамгийн олон халдварын...

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 117 дугаар Конгресст өргөн барилаа

    АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээг гаргаж байна. ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД: "Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж,...