|

Пуужингийн туршилтыг Ким Чен Ун өөрийн биеэр үзжээ

БНАСАУ өчигдөр ойрын тусгалтай хэд хэдэн пуужинг зэрэг харвасан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг пуужингийн туршилт амжилттай болсныг тус улсын мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Пхеньяны мэдээлснээр, пуужинг нутгийн зүүн этгээдэд орших Канвон мужийн Вонсан боомт хотын орчмоос харваж, удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр үзэж сонирхсон аж. БНАСАУ өнгөрсөн сарын 30-ны өдөр баллистик пуужин амжилттай туршсан. Тэр үед Ким Чен Ун илүү өндөр хүчин...

Хүний махан идэштнүүдийг баривчлав

 Флорида мужийн цагдаагийн газарт нэгэн байрнаас аймшгийн дуу чимээ гарч байгаа тухай гомдол ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа нарыг уг байшинд үзлэг хийхэд гурван хүний махан идэштэн найрлаж байжээ. Хөргөгч болон тавилганаас 7-8 хүний мөчилсөн эрхтэн, "мах” гарч ирсэн байна. Мөрдөн байцаалтын явцад 62 настай Уильям Провост, 51 настай Деннис Рэтклифф болон 36-тай Майкл Доре нар орон гэргүй хүмүүсийг "хүнсэндээ” хэрэглэдэг байсан тухайгаа...

“Исламын улс” Лондонд болсон халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгджээ

 "Исламын улс" террорист бүлэг Лондонд халдлага хийсний хариуцлагыг хүлээнэ гэжээ. Энэ тухай Reuters мэдээллээ. Лондонгийн гүүрэн дээр болсон эмгэнэлт явдал бямба гаригийн шөнө гарсан. Машинаас гурван алан хядагч гарч ирэн, хүмүүс рүү хутга барин довтолжээ. Энэхүү халдлагаар 48 хүн шархдаж, 6 хүн амь насаа алджээ. Бүх террористуудыг цагдаа нар баривчилжээ. Террорист халдлагад оролцсон хэмээн сэжиглэн 12 хүн түүн дунд дөрвөн эмэгтэйг...

В.ПУТИНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЧЕЧЕНЬ ЭР БУУДУУЛЖЭЭ

Украины зүүн этгээдэд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай тулалдаж буй Киевийн армийн командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн өмнө нь хоригдож байсан чечень эр үл таних этгээдэд буудуулжээ. Эдүгээ 36 настай Адам Асмаев эхнэр Амина Акуевагийн хамтаар Францын "Le Monde” сонины сэтгүүлчид энэ сарын 1-нд ярилцлага өгөхөөр тохирчээ. Улмаар тэд Украины нийслэл Киев хотын төвд өөрийгөө...

В.Путин 2018 оны сонгуульд нэр дэвшихгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "РИА Новости” агентлагт энэ талаар мэдээлсэн байна. Хэрвээ нэр дэвших байсан бол тэрээр өдийд урьд өмнөхийн адил "Сонгуулийн өмнөх хөтөлбөр” гэж гаргачихаад ажиллаж байх ёстой. Гэтэл В.Путин ердийн ажлын төлөвлөгөөгөөрөө ажиллаж байгаа бөгөөд Д.Песковын бодлоор ер нь сонгуульд нэр...

Үерийн улмаас 146 хүн амиа алдав

28-нд Шри-Ланкийн Гамшгийн удирдлагын төвөөс нийтэлсэн мэдэгдэлд: Аадар борооны улмаас гарсан үер, хөрсний нуралтаас болж 146 хүн амиа алдаж, 100 хүн сураггүй алга болж, 1 сая гаруй хүн гамшигт өрсөн гэжээ. 

Франц, Орос хоёр улс терроризмын эсрэг хамтран ажиллана

 Синьхуа агентлагийн мэдээ: 29-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар: Хоёр улс терроризмыг эсэргүүцэх талд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ хэмээн мэдэгджээ.  Мөн өдөр Макрон, Путин нар Парисын дүүрэг дэх Версаль ордонд уулзжээ. Уулзалтын дараах хэвлэлийн нэгдсэн бага хуралд Макрон: Олон улсын томоохон асуудлуудын алийг ч Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх аргагүй юм. Францын тал Оросын талтай...

Цагаан бар хүний аминд хүрчээ

Британийн "Hamerton” гэх амьтны хүрээлэнд өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд аймшигтай хэрэг гарсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.     Тус хүрээлэнгийн цагаан арслан хүний аминд хүрчээ. Цагаан барыг амьтны хүрээлэнгийнхэн "Rosa King” хэмээн дууддаг байна. Тэрбээр өчигдөр торноосоо  гарч хүрээлэнгийн ажилтан Пет Дэвис гэх 33 настай бүсгүйг хөнөөсөн аж. Цагдаагийнхан хэрэг гарсан бүс нутгийг...

Оросын зорчигч тээврийн шинэ онгоцыг амжилттай туршжээ

 Оросын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн шинэ нисэх онгоц өчигдөр анхны туршилтын нислэгээ үйлджээ. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны том оврын нисэх онгоцыг энэ сарын эхээр амжилттай туршсаны дараа Оросын шинэ нисэх онгоц ийнхүү анхны нислэгээ үйлдлээ. Оросын засгийн газрын харьяа нисэх онгоц үйлдвэрлэгч "Иркут” компани хөнгөн, бат бөх карбон материал болон бусад материалыг ашиглан "MC21” зорчигч...