|

Дарханы зам цөмөрч, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ


Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 80 дахь км орчимд буюу Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо зам эвдэрч, аюултай нөхцөл байдал үүсжээ.  
Замын зорчих хэсгийн баруун тал буюу Улаанбаатараас Дархан явах урсгал цөмөрсөн байна. Уулын шар усны үерт замын хөвөө урсаж, улмаар засмал зам доорх далан шороог идэж, урсгасан байна. Үүний улмаас засмал зам цөмөрчээ.