|

СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

 Аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэхийн хүсэлтээр өнөөдөр /2017.1.10/ Монголын сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Галбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа.  Уулзалтад аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Захирагчийн албаны мэргэжилтэн, СӨХ-ны гүйцэтгэх захиралууд оролцож харилцан санал солилцсон юм. Энэ үеэр Монгол улсын Засгийн газраас СӨХ-ны талаар авч байгаа арга...

​Аймгийн Засаг дарга С.Насанбат Буян захын түрээслэгчидтэй уулзлаа

Аймгийн Засаг дарга 7 хоног бүрийн баасан гаригт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд иргэдтэй уулзаж тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2016.12.02/ аймгийн Засаг дарга С.Насанбат Буян захын түрээслэгчидтэй газар дээр нь уулзаж санал гомдлыг нь сонслоо. Эндээс гарсан санал гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс Аймгийн ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх болон МХГ, СХЗХ-ийн...

Дархан Эмпати сургуулийн сурагчид НААҮГ-ын ажилчдад тусламж өглөө

 Дархан Эмпати сургуулийн хамт олон болон сурагчид жил бүр сайхан сэтгэлийн аяныг уламжлал болгон явуулсаар иржээ. Тэд өнөө жил өөрсдийн санаачлагаар хоол хүнс, хувцас хэрэглэл цуглуулж өнгөрсөн даваа гаригт Хонгор сумын 50-н малчин өрхөд тусламж хүргэсэн. Харин өнөөдөр /2016.12.01/ НААҮГ-ын зам талбайн 21-н үйлчлэгчдэд тусламжийн гараа сунгалаа. Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт нийтдээ 220 гаруй ажилтан албан хаагч...

С.Насанбат: Орон нутгийн нөөцөө ашиглаж шинэ бүтээн байгуулалт өрнүүлнэ

  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа. -Таныг найман сарын дараа эргээд Орон нутгийн сонгуулиар дахин аймгийн Засаг болсноос хойш анх удаа ярилцаж байгаа болохоор ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрөөс яриагаа эхлэх үү? -Шат шатны сонгууль өнгөрч Дарханчууд МАН-д итгэл хүлээлгэж аймгийн МАН-ын 2016 оны Орон нутгийн сонгуульд оролцсон "Есөн эрдэнийн мөрийн хөтөлбөр”-ийг дэмжсэн. Тус хөтөлбөрийн 9 бүлэг,...

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСГЭЭС ТББ, ААНБ-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХАМРУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдөр Залуучууд театрын дугуй танхимд Төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Харин өнөөдөр /2016.11.17/11.00 цагаас 13 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа....

Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана

 Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын удирдлагууд болон ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОША зэрэг холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж буйтай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим нэгэн шаардлагатай дэмжлэгийг газар...

Голын мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа

 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлээр манай орны ихэнх дунд болон жижиг голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.  Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. ОБЕГ-аас...

“ЭРҮҮЛ ОРЧИН ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нийгмийн эрүүл мэндийн төвөөс "ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” аяны уриан дор 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл орчны эрүүл мэндийг дэмжих, иргэд хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловрсуулах арга ухаанд бие биенээсээ суралцан байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, орчны эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гарцыг хамтдаа цогцлоох,...

АТГ-ын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна

 Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу. Үүнд: 1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, 11дүгээр сарын 17-ны09.00-13.00 цаг...

​Цахилгаан шат ашигладаг байгууллагуудад хяналт шалгалт хийжээ

 Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ.Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг ашиглахгүй түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. "Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан...