|

Засгийн газрын дэмжлэг хүлээлт үүсгэж байна

Эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар буулгаж банкуудын заавал байх нөөц хөрөнгийн хэмжээг хоёр хувиар буулгаснаа өнгөрөгч долоо хоногт зарласан. Ингэснээр зээлийн хүүгийн дарамт буурах уу гэсэн хүлээлтийг олон нийтийн дунд үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, банкуудын Монгол­банкинд байршуулсан мөнгөнөөс ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө хүлээлснээс тайлагдаж байна гэсэн үг....

Төсвөө хоёр их наядаар танаж, бодлогыг хүүгээ бууруулж байж л хямралаас мэнд гарна

Коронавирусийн тархалт цаашид хэрхэх нь тодорхойгүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ. Цэнхэр гаригийн улс орнуудын хувьд "COVID-19” илэрсэн улсууд нь халдварын тархалтыг бууруулахад анхаарч яваа бол халдвар илрээгүй улс орнууд хөл хориогоо улам чангатгасаар байна. "COVID-19” дэлхийн бүх улс орны эдийн засагт эрсдэл үүсгэсэн нь нэгэнт тодорхой болсон. Цаашид ямар эрсдэл гарахыг таамаглаж хэлэхэд хэцүүхэн зураг...

Тариалангийн салбараа унаган байж улаанбуудай импортлох гэсэн улайрлын цаад шалтгаан нь юу вэ

Хаврын тариалалтын өмнө тариаланчид салбарынхаа яамны гадна лоозон барьж жагсацгаалаа. Тэд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны санаачилсан импортоор 160 мянган тонн улаанбуудай оруулж ирэх шийдвэрийг эсэргүүцэж жагссан юм. Салбарын сайд коронавирусаас шалтгаалж хүнсний хангамж хэцүүдэх нь гэсэн утгатай тайлбар хийж байгаад улаанбуудайн импортын асуудлыг Засгийн хуралдаанаар хэлэлцүүлснийг уншигчид санаж байгаа байх. Сайддаа албан...

Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар "Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэх тов гарсан. Уг зорилтыг Монгол улсыг хөгжүүлэх 20:50 бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар боловсруулсан гэдгийг онцолж буй. Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж, хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжуудыг...

Эрсдэлд дөрлүүлсэн энэ цагийн эдийн засаг

Урд хөршид тархаад буй, хүний амийг хөнөөх аюултай коронавирус Монголд ороод ирэх вий гэсэн айдас нийгэмд нүүрлэв. Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд шинэ коронавирусийг цар тахал гэдгийг зарлалаа. Хөнөөлт өвчин тархаж болзошгүй өндөр эрсдэлтэй орны тоонд манайх багтаж буй учраас Улсын онцгой комиссынхон ч шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Үзвэр, хурал, үзэсгэлэн худалдаа зэрэг олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг...

Улсаа үнэгүйдүүлсэн улстөржилтөөс татгалзаж байж л дэлхийгээс доллар татна

Цагтаа хайгуул, уул уурхайн салбарт татсан доллараараа дэлхийн анхаарлыг татаж, дараагийн БРИКС болох М-3-ын нэг гэсэн үнэлгээг Financial times-аас авч явсан Монголд гаднаас чиглэсэн мөнгөний шинэ урсгал татраад удаж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хөрөнгийн зах зээл дээр бид итгэлгүй түнш гэж харагдаж байна. Дэлхийн мөнгөтэй эрхмүүд өнгөрсөн гурав, дөрвөн жил уул уурхайгаас илүү каннабис, криптовалют гэсэн шинэ зах зээл рүү хуйларсан. Хойд...

Баялгийн сангийн төгс хувилбарыг хайх зуур ядуурал хавтгайрах нь

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн цаашдын төлөв коронавирусийн тархалтаас хамаарах тухай сэдэв ид хүчээ авсан цаг үед манай Ерөнхийлөгч Норвегийн Баялгийн сантай газар дээр нь танилцаад ирлээ. Хэчнээн хүчирхэг эдийн засаг байлаа гээд дархлаа нь эрэлт, нийлүүлэлтийн даяаршлаас хамаарч байгаа шүү гэдгийг шинэ өвчин улс орнуудад сануулж байгаа билээ. Ийм эрсдэлийн өмнө хэн нугарахгүй, нурахгүй, тодорхой хугацаанд дархлаагаа барьж чадах вэ гэдэг...

Тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянгад хүргэх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны "Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээр тусгасан байна.  Монгол Улсад үйлчилж буй  нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж  байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь  хангахгүй хэвээр  байна. Тиймээс...

Иргэдийн хүлээлт долларын ханшид нөлөөлсөн үү

Монголбанкнаас зарласан ханшийн мэдээллээр ам.доллар өчигдрийн байдлаар /2020.01.21/ 2,748  төгрөг байна. Он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй хэмээн Монголбанкнаас мэдэгдэж энэхүү өсөлт бол өнгөрсөн онд гарсан өөрчлөлт хэмээн тайлбарлав. 2019 оны байдлаар ам.долларын ханш нь 3.4 хувь өсчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарсан.Ийм байтал ам долларын ханш...

Дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа...