|

Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өсчээ

  Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Омикрон хувилбарын нөлөөгөөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 71 хувиар өссөнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдээлжээ. Харин ижил хугацаанд нас барсан хүний тоо буурсан нь нааштай үзүүлэлт болсон байна. "Өнгөрсөн долоо хоногт цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдлээ” гэж хэлсэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вирусийн шинэ...

RCEP-ийн орнуудын барааны 90% -иас дээшхи нь гаалийн татваргүй болно

  "Бүс нутгийн нийтлэг түншлэлийн гэрээ" буюу RCEP нь  2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 улсад албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.   Мөн БНСУ 2-р сарын 1-ний өдөр гэрээнд нэгдэх аж. БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн энэ тухай: "RCEP хүчин төгөлдөр болох нь бүс нутгийн аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд бодит...

НҮБ талибуудад хэдэн сая доллар өгнө

  Талибуудыг олон улсын алан хядагчдад тооцдог. Гэсэн ч тэд эв нэгдлийн байгууллага болох НҮБ-аас их хэмжээний мөнгө албан ёсоор авах гэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр НҮБ ойрын нэг жилийн хугацаанд Афганистаныг булаан эзэлсэн уг хөдөлгөөнд муугүй хэмжээний мөнгө өгөхөөр зэхжээ. НҮБ "Талибан”-д нийт 6 сая доллар өгөхөөр төлөвлөж байна. Энэ мөнгийг Сиражуддин Хаккани тэргүүтэй Афганистаны ДХЯ-ны ажилтнуудад очих юм байна. Гэтэл...

Ким Чен Уны төрсөн дүү Хойд Солонгосын Улс төрийн товчооны найман гишүүний нэг болжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дүү Ким Ё Жонг Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч даргын өндөр албан тушаалд томилогдсон гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг Хойд Солонгосын албан ёсны мэдээллээс иш татан мэдээлэв. БНАСАУ-ын TsTAK мэдээллийн агентлаг тус улсын өмнөх удирдагч Ким Чен Ир таалал төгссөний өдрөөр бэлтгэсэн мэдээндээ Ким Ё Жоныг тус улсын Төв хорооны Улс төрийн товчооны найман гишүүний тоонд багтсан тухай мэдээлжээ. Харин Өмнөд...

Дубайн засаг захиргаа дэлхийд анх удаа цааснаас татгалзав

  Дубайн Засгийн газар дэлхийд анх удаа цааснаас татгалзан тоон зөөвөрлөлтөд бүрэн шилжжээ. Өдгөө засгийн газрын бүх үйл ажиллагаа, хүн амд үзүүлэх үйлчилгээ нь цахим хэлбэрээр хэрэгжих юм байна. Энэ санааг АНЭУ-ын Ерөнхий сайд 4 жилийн өмнө гаргасан түүхэй. Тэрбээр 2021 оноос хойш Дубайд төрийн үйлчилгээнд цаас хэрэг болохгүй гэж амласан амлалтаа биелүүлж чадлаа гэж мэдэгджээ....

Хятадад “Омикрон”-ы халдварын анхны тохиолдол бүртгэгдэв

Эх газрын Хятадад "омикрон” хувилбарын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай Хятадын төв телевиз мэдээлжээ. Тяньжин хотын Өвчнийг хянах, урьдчилсан сэргийлэх төв гадаад улсаас Тяньжинд ирсэн шинж тэмдэггүй халдвар тээгчээс авсан сорьцыг шинжлэхэд "омикрон” хувилбар илэрснийг албан ёсоор баталгаажуулжээ. Өвчтөн одоогоор тусгаарлагдаж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Үүнээс өмнө Хонконг болон Тайванд "омикрон”...

“Pfizer” шаардлагатай тохиолдолд “омикрон”-ы вакциныг гуравдугаар сар гэхэд гарган авна

  "Pfizer” компани коронавирусний "омикрон” хувилбарын эсрэг шинэ вакцин шаардлагатай болсон тохиолдолд гуравдугаар сар гэхэд гарган авах боломжтой гэж тус компанийн тэргүүн Альберт Бурла мягмар гарагт мэдэгджээ. Мөн вирусний эсрэг эм нь шинэ хувилбарын эсрэг үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн байна.   "Wall Street Journal” сониноос зохион байгуулдаг "Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн дээд түвшний уулзалт"-ын үеэр А.Бурлагаас...

БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын их сургуулиудад суралцдаг гадаадын гурван оюутан "омикрон” хувилбараар халдварласан нь тогтоогдсоноор тус хотод шинэ хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ. Сөүл хотын засаг захиргаанаас мэдээлснээр, Сөүлийн Үндэсний их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургууль, Кюнхи их сургуулийн оюутнуудаас шинэ хувилбар илэрсэн байна. Тэдгээр оюутнууд Инчеоны сүмд очсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт тус сүмийн номлогч болон...