|

Өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж холбогдох арга хэмжээг шуурхай авна

 Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Тиймдээ ч аймаг сумдын хэмжээнд бэлтгэл ажлыг эртнээс базаасан гэхэд болно. Гэхдээ ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цас ихтэй байсан нь зам даваа, гүвээ боогдох, малын идэш тэжээл хомсдох эрсдэлийг дагуулаад байна. Тиймээс аймгийн засаг дарга С.Насанбат сумдын засаг дарга нартай хүндрээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах, өвөлжилтийн...

-47 хэм хүртэл ХҮЙТЭРНЭ

 Улсын онцгой комиссийн хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.   Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин "16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-нийг хүртлэх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт 11-р сард болох...

Шалгалтад бүдэрсэн цахилгаан шатуудыг түр хугацаагаар хаажээ

 Дархан-Уул аймагт ашиглагдаж байгаа цахилгаан шатуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн байрнуудын цахилгаан шатыг түр хугацаагаар хаасан бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил болоод төлбөрөө төлөөгүй байрнуудын цахилгаан шатыг зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. "Дархан цэн ган” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын шинэ хорооллын 8,11,12-р багийн 14,15,16,10,12,14,16-р байрнуудын цахилгаан шатуудыг хариуцан...

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 11 дүгээр сарын 15-нд болно

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2016 оны11 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт аймгийн ИТХ-ын даргын өрөөнд эхэлнэ. Хурлаар Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай, Тогтоолууд хүчингүй болгох тухай, Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Журам батлах тухай, Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай гэсэн үндсэн 5-н асуудлыг хэлэлцэн батлах юм байна. ...

1524 иргэн байгууллагын гаднах орчны 50 метр газрын цас мөсийг цэвэрлэжээ

 Хүйтний улирал эхэлж цас их орж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НААҮГ-тай хамтран нийт 307 аж ахуй нэгжийн 1524 иргэн хуваарьт газраа буюу байгууллагын гаднах орчны 50 метр газрын цас мөсийг өнгөрсөн 7 хоногт цэвэрлэсэн байна. ...

Цагдаагийн газраас мэдээлж байна

 Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 11 хүртэлх хугацаанд нийт 271 гомдол мэдээлэл, дуудлага бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй гомдол 33, дуудлага мэдээлэл 197 иржээ. Дээрх хугацаанд эрүүгийн 35 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 19 сая 210 мянган төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан сургалт болжээ

 Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас зохион байгуулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн бэрхшээл, чадварыг эрт илрүүлэх, тухайн хүүхдэд тохирох боловсрол, эрүүл мэндийн халамжийн үйлчилгээг тодорхойлж чиглүүлэх” сэдэвт уулзалт ярилцлагыг зохион байгуулж 1-16, Малчин, Өргөө багийн хөгжлийн бэрхшээлтэй 22 хүүхдийн эцэг эх, 30 гаруй хөгжлийн...

Аймгийн хэмжээнд 306,4 тн өвс, 69 тн тэжээл бэлтгэжээ

 Аймаг, сумдад бэлтгэсэн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 306,4 тн өвс, 69 тн тэжээл бэлтгэж, гүйцэтгэл 95%-тай байна. Сумдаар авч үзвэл: Дархан сум өвс – 40тн, 7 тн- тэжээл, Орхон сум өвс – 40 тн, Хонгор сум өвс – 88,9 тн, 30 тн- тэжээл, Шарын гол өвс – 37,5 тн, 10 тн тэжээлийг тус тус нөөцөлсөн байна. Мөн 2015 онд аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 100 тн өвс ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахад, 22 тн...

Цасан шуурганд төөрсөн иргэдийг олжээ

 Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа. Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан ...

Хүүхэд, гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос эхлэн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын хяналтын хорооны гишүүд томоохон хэлтэс агентлагийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд "ДДЦС” ТӨХК, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, "ДДС” ТӨХК, "Дархан-Ус суваг” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр /2016.11.10/...