|

Кайо: Багадаа би сумог үзэн ядаж, бүр дэвжээнээсээ ч оргож байлаа

Гүндүүгүй хээгүй зантай, лагс биетэй озэки Кайо манай сүмо сонирхогчдын хайртай бөхчүүдийн нэг билээ. Эзэн хааны цомыг тавантаа гардаад их аварга болоогүй өөр бөх сүмогийн түүхэнд үгүй. Японы Фүкүока мужийн Ногата хэмээх жижигхэн сууринд 1972 онд төрсөн тэрээр 2011 оны долдугаар сарын Нагоя башёд барилдаад 39 насандаа зодог тайлсан. Кайо тэр башёд 1047 дахь даваагаа аван энэ үзүүлэлтээр домогт их аварга Чиёнофүжигийн дээд амжилтыг эвджээ. Харин...

МОНГОЛ, МАЛАЙЗЫН ШИГШЭЭ БАГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Энэ сарын 12, 13-нд болох Монгол, Малайз улсуудын футзалын үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны хуваарьт орсон тоглолтууд юм. Тиймээс манай футзалын шигшээ багийнхан "Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай эдгээр өдрүүдэд улсынхаа нэрийн өмнөөс Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийхээр хилийн чанадыг зорилоо. Футзалын шигшээ багийн тоглолтоос шалтгаалан "Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12-р тойргийн...

Азгүй “цахлай” ба Антони Кнокерт

Хэдхэн хоногийн дараагаар Английн Премьер лигт анхны тоглолтоо хийх "Брайтон энд Хоув Альбион” буюу "цахлайнууд”-д нэгэн олны анхаарлыг татсан тоглогч бий. Тэр бол Антони Кнокерт. Намхан нуруутай /173 сантиметр/, 25 настай энэ франц хагас хамгаалагч залуу нас биендээ баймгүй ихийг үзэж яваа нэгэн. Өнгөрсөн улиралд тэрбээр Чемпионшип лигт 15 гоол оруулж, 8 гоолын дамжуулалт өгч гялалзсан бөгөөд лигийнхээ шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. "Брайтон”-ы...

Даян аваргатай даншиг наадам

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулдаг "Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын  наадам хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн, дуу хуур, ярих сонин ихтэй болов.  Наадмын түүхээс сийрүүлбэл XI жарны шарагчин туулай жил буюу 1639 онд Ширээт цагаан нуурт Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт бат оршил өргөх даншиг наадмыг анх зохион...

ГИМНАСТИКЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан Уран сайхны гимнастикийн зургаа дахь удаагийн "ЗОНГ ЛИНГ КАП-2017” олон улсын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монголын Гимнастикийн Холбооноос Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Халиунаар ахлуулсан баг тамирчид амжилттай оролцжээ. Тодруулбал, 13 орны 20 багийн 100 гаруй тамирчид Насанд хүрэгчид, Залуучууд, Дунд нас, Бага насны (A, B, C) ангиллаар...

ОХУ-ын алдартай бөх Юрий Власкогийн аминд хүрсэн этгээдүүдийг баривчилжээ

ОХУ-ын өсөх ирээдүйтэй залуу бөх Байгаль нуурын эрэг дээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Чөлөөт бөнхийн олон улсын хэмжээний Европын залуучуудын хоёр удаагийн аварга Юрий Власко долдугаар сарын 29-ны үдэш танхай этгээдүүдийн өдүүлсэн зодооны үеэр хүзүүндээ хутгалуулж амь үрэгдсэн юм.   ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын ирээдүйтэй тамирчин хэмээн зүй ёсоор үнэлэгддэг Юрий Власко Улаан Үүд хотноо долдугаар сарын...

САГСЧИД ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛОВ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр Олимпийн наадмын шинэхэн төрөл FIBA 3x3-ийн хамгийн өндөр зэрэглэлийн Их Дуулга тэмцээнд  манай сагсчид амжилттай оролцож түүхэн амжилтын эзэн болоод байна. Тус тэмцээнд Монгол улсын төлөөлөн "UB Garuda" буюу "Улаанбаатар Хангарьд" баг оролцсон юм.

Г.ӨСӨХБАЯР К2 ОРГИЛД ГАРЧ ЧАДСАНГҮЙ

Дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт эрэмбэлэгддэг Пакистаны К2 оргилд авирахаар төлөвлөсөн гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ сарын 24-нд үндсэн аврилтаа эхлүүллээ. Тэрбээр энэ сарын 26, 27 нд оргилд гарахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч тэрбээр өчигдөр орой авиралтаа үргэжлүүлэх боломжгүй болсон тухайгаа фейсбүүк хуудаснаа бичиж, ард түмнээсээ уучлалт гуйжээ.

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ “СПОРТ ЦОГЦОЛБОР” ДАРХАН-УУЛ АЙМАГТ БАРИГДАЖ БАЙНА

Монголдоо хамгийн томд тооцогдох "Спорт цогцолбор”-ыг Дархан-Уул аймагт сүндэрлүүлэхээр барилгын ажил ид өрнөж байна. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм. Гэвч ирэх 2 жилд үлдсэн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд...