|

Өгөх хэцүү, байх хэцүү "тэтгэвэрийн зээл тэглэх" талцал...

Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ "Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэр гарсан" тухай дуулгасан. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хамтран тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх гэнэтийн шийдвэр гаргасан нь зарим ахмадуудын магнайг тэнийлгэсэн баярт үйл явдал болов....

Зарим банкууд тэтгэвэрийн зээл олгохыг зогсоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр он солигдох мөчид ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдсэн талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгчээ. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. ...

Тэглэвэл ч тэглэг...

Дараа нь л та нарын тэтгэврийн зээлийг тэглэснээс болсон гэж буурлуудаа битгий гомдоогоорой! Ядуурал, нийгмийн бухимдал ҮАБ-ын хэмжээнд хүрчихээд байхад гал унтраагчид өөр яах билээ. Харин ч настан буурлууд маань нэг удаа ч гэсэн магнай тэнийх нь. Арга барагдсан үрсдээ л аваад өгчих нь их. Нийгмийн эмзэг ядуу хэсэгт харин ч хүрэх биз. Онолын хувьд улс оронд хамгийн наад зах нь улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. 776 тэрбум тоглоом...

Монголын эдийн засгийн бүтэц “өөрчлөгдөж” байна

Монгол Улсын эдийн засгийн бүтэц их цомхон. 1990 оноос хойш хөдөө аж ахуй манлайлж, уул уурхай удаална. 2000 оноос хойш байр нь солигдсон бүтцээр үргэлжилнэ. Товчхондоо, хөдөө аж ахуй, уул уурхай. Уул уурхай, хөдөө аж ахуй. Ингэхээр Монголын эдийн засаг уул уурхай гэсэн ганц "хөлтэй”, хөдөө аж ахуй гэсэн "таягтай”. Энэ доголон бүтцэд эмчилгээ, ирээдүй бий юу? Арван жилийн өмнө ба одоо Монгол Улсын эдийн засаг сүүлийн арван жилд маш их...

Нэг хоолой, гурван ашиг сонирхол

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийж, ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар тавих ажлыг хамран судлах тохироо хийж, санамж бичгээр баталгаажуулсан билээ. Ингэснээр бидний хувьд олон жил хүлээсэн, биелэхэд маш хэцүү байсан асуудал нэг тийш шийдэгдэж байх шиг байна. Асуудал цэгцрэх болоогүй, дөнгөж судалгаа хийж эхэлж буй ч давуу тал их байгаа тул хэрэгжих магадлал маш өндөр. Москва, Сочид юу...

Ирэх оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга болно

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ. Одоогоор 320 мянган төгрөг байгаа юм. Тодруулбал, нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин хөдлөх учиртай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран дээрх шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан билээ.  Хөдөлмөрийн...

Айсуй өрийн эзэд буюу ах дүү долоогийн түүх

Монголчууд зээлсэн мөнгөө гадныханд төлж эхлэхэд ганцхан жилийн хугацаа үлджээ. Улсын эдийн засагт багагүй ачаалал үүсгэх томоохон өр буюу бондын төлбөрүүд. 2016 оны гуравдугаар сард төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар босгосон "Мазаалай” бондын төлбөрийг хамгийн эхэнд буюу 2021 онд төлнө. Түүний дараа жил дараалан "Чингис”, "Гэрэгэ”, "Хуралдай” бондын өрөө дуусгах учиртай. Бонд гэж юу вэ. Олон улсын зах зээлд Засгийн газрын...

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” хэлэлцүүлгийг батлав

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг батлав.  Тогтоолын төслийн 2 дахь заалтад "зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох”, "ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн тогтолцоог бий болгох үндэсний...

Хараат бус болох харгуй замын эхэнд

Манай улс түлш, шатахуунаар Оросоос үеийн үед хамааралтай явж ирлээ. Улс орон хөгжихийн хэрээр улам олон унаа тэрэгтэй, тоног төхөөрөмжтэй болсоор эдүгээ бид 1.5 тэрбум доллар буюу валютын орлогынхоо дөрөвний нэгийг шатааж сууна. Оросуудын дуугарсан үнийг төлөхөөс өөр сонголтгүй байснаа, 2015 оноос Сингапурын зах зээлийн үнээр тохиролцсон нь бас ч үгүй баримжаатай болгов. Таван жилийн тохиролцоо дуусч, ирэх сард сунгахаар хэлэлцэх ажээ. Гол...

2020 онд НДШ 26% болсоноор 800.000₮ цалинтай хүн 208.000₮ НДШ төлнө

Таны төлдөг татварын хэмжээ 2017 21%, 2018онд 23%, 2019- 24%, 2020онд 26% болон нэмэгдэх юм. Та тэтгэврийн даатгалдаа буюу тэтгэврийн сандаа цалингийхаа 19 хувийг хуримтлуулдаг тэгвэл нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн тэтгэврийн даатгалын санд нэмэгдэжи хуримтлагдах юм байна....