|

Байден Орос, Украиныг кибер халдлагад буруутгаж тайлбар хийлээ

АНУ кибер гэмт хэргийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд Засгийн газрын бүх хүчийг дайчилж байна. Оросын Евгений Полянин, Украины Ярослав Васинскийн эсрэг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллаж, хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай даваа гарагт Америкийн ерөнхийлөгч Жо Байден тайлбар хийх үеэрээ мэдэгдэв. Тэрбээр "Бид кибер орон зай дахь хорлонтой үйл ажиллагааг таслан зогсоохын тулд холбооны Засгийн газрын бүрэн эрх мэдлийг ашиглаж,...

Жо Байден В.Путинд амлалтаа биелүүлсэн гэдгээ зарлав

    АНУ-ын Ерөнхийлөгч ЖоБайден кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгнө хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд амласан амлалтаа биелүүлсэн гэдгээ мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа "АНУ кибер гэмт хэрэгтнүүдийг шүүхэд өгөх арга хэмжээ авна. Хакеруудыг дэлхийн өнцөг булан бүрээс бариулна”  хэмээн мэдэгдэж байсан бол өчигдөр "Бид энэ амлалтаа хэрэгцүүллээ” хэмээн...

Орос, Хятадын худалдааны эргэлт өсжээ

    Энэ оны арван сарын дүнгээр ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 30.9 хувиар өсөж,115.663 тэрбум ам.доллар болжээ. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ дурдсан хугацаанд жилийн дундаж үзүүлэлтээс 30.6 хувиар өсөж, 52.904 тэрбум ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 31.2 хувиар өсөж, 62.759 тэрбум ам.доллар болсон байна. Зөвхөн 10 дугаар...

АНУ-д “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрөв

  АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ дарга, доктор Рошель Валеньски "Pfizer/BioNTech” компанийн "COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрснөө мягмар гаргийн орой мэдэгдлээ. "Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв энэхүү вакциныг АНУ-ын 28 сая орчим хүүхдэд тарихыг зөвлөж, вакцинжуулалтын ажлыг аль болох ойрын хугацаанд эхлүүлэхийг зөвшөөрч байна” гэж тус агентлагийн...

Өмнөд Солонгосын тал Оросын хакерыг АНУ-д шилжүүлэн өгчээ

Өмнөд Солонгосын хуулийн байгууллагууд Америкийн эрх баригчдын мөнгө угаах, хулгай хийх зориулалттай компьютерийн программ зохиож, тараасан хэрэгт буруутгаж байсан Оросын иргэнийг АНУ-д аравдугаар сарын 20-нд шилжүүлэн өгсөн талаар Ryonghap агентлаг мэдээллээ. Ryonghap-ийн мэдээлснээр шилжүүлэн өгсөн ОХУ-ын иргэн нь олон улсын гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн бөгөөд түүний нэрийг мэдээнд дурдаагүй байна. Өмнөд Солонгосын Хууль зүйн яам...

Москвад олон нийтийн газруудыг хааж, хөл хорио тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад мужуудад өнөөдрөөс эхлэн бүх нийтийн амралтын өдрүүд эхэлж байна. Тус улсад коронавирусний халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ийнхүү хөл хорио тогтоожээ.  Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл олон нийтийн газрууд, дэлгүүр, кафе, зоогийн болон шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоогоод байна. Мөн сурагчдын амралтыг эхлүүлжээ.  Харин нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллагууд...

Америк Оросын иргэдийг “эх оронгүй” ангилалд оруулжээ

  АНУ-ын виз авах хүсэлт гаргасан Оросын иргэдийг АНУ-ын Засгийн газраас "Эх оронгүй үндэстэн” ангилалд оруулах болсныг Москвагийн эрх баригчид эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ. Учир нь дээрх ангилалд орсноор ОХУ-ын иргэд эх орондоо биш, Польшийн нийслэл Варшав дахь АНУ-ын элчин сайдын яаманд визний хүсэлт гаргах юм. АНУ-ын консулын газар байдаггүй, эсвэл улс төр, аюулгүй байдлын шалтгаанаар консул нь виз олгох боломжгүй болсон улс орны...

Суданы нийслэлийг цэргүүд бүслэн хаажээ

    Суданы нийслэл Хартум хотыг цэргүүд даваа гаргийн өглөө бүрэн хаасан байна. "Asharq" телевизээр мэдээлж байгаагаар, хот руу орох бүх замыг, мөн гүүр, төв гудамжуудыг хааж, автомашины хөдөлгөөн бүрэн зогсжээ. Цэргүүд мөн нийслэл хотын нисэх онгоцны буудлыг бүсэлж, нэвтрэхийг хоригложээ. "Al Arabiya” телевизээр мэдээлж буйгаар, агаарын тээврийн томоохон компаниуд Хартум руу хийх нислэгээ хоёр хоногийн өмнөөс зогсоосон байна. ...

БНСУ-ын бүтээсэн зөөгч пуужин хөөрөхөд бэлэн болжээ

    БНСУ-д бүтээсэн анхны зөөгч пуужин болох "Нури"-г хөөргөх бэлтгэл ажил дууслаа гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам мэдээлжээ.   Өмнө төлөвлөсний дагуу пуужинг пүрэв гарагт орон нутгийн 16:00 цагт БНСУ-ын нийслэл Сөүл хотоос урагш 470 километрийн зайд орших Жолланам-до мужийн "Наро" сансрын буудлаас хөөргөх юм.  Цаг агаарын байдал болон 10 км -ийн өндөрт салхины хурд, сансрын...

Курилийн арлуудын өмнөд хэсгийг Японы нутаг гэж мэдэгджээ

    Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио парламентад болсон хэлэлцүүлгийн үеэр тус улсын тусгаар тогтнол Өмнөд Курилийн арлууд хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ. "Хойд нутгийн асуудлыг (Курилийн арлуудын өмнөд хэсгийг Японд ингэж гэж нэрлэдэг) хойч үедээ үлдээхгүйгээр шийдэх шаардлагатай байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр Японы Засгийн газар "газар нутгийн харьяаллын асуудлыг шийдвэрлэж, ОХУ-тай...