|

Хятадад шатахууны үнэ нэмэгджээ

"Синьхуа” агентлагийн мэдээлснээр Хятадын үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос шатахуун, дизелийн жижиглэнгийн үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэхээр болжээ. Тухайлбал, шатахууны үнийг нэг тонн тутамд 345 юаниар буюу ойролцоогоор 53.4 ам.доллараар өсгөх юм. Харин дизель түлшийг 330 юаниар нэмэгдүүлэхээр болсныг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдээлсэн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дагаж олон улсын түүхий нефтийн үнэ богино...

БНАСАУ уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна

  БНАСАУ уран баяжуулах техникийн хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлэх зорилгоор цөмийн томоохон цогцолбортоо шинэ байгууламж барьж байна гэж "CNN" телевиз уг объектын хиймэл дагуулаас авсан зураг болон шинжээчдийн дүгнэлтээс эш татан мэдээлжээ. Наймдугаар сарын 3, есдүгээр сарын 1, 14-ний өдөр авсан хиймэл дагуулын хар цагаан зургуудад ямар нэг байгууламж барьж байгаа явцын дүрс буужээ. Хувийн хиймэл дагуул эзэмшдэг Америкийн...

Япон улс хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулна

Япон улс COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулахаар боллоо. Ингэснээр тус улс эдийн засгаа эргэн сэргээхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна. Японд сүүлийн нэг хоногт "коронавирус”-ийн халдварын 4161 тохиолдол бүртгэгдсэн нь наймдугаар сарын оргил үеэс 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ. Тус улсын хүн амын 51 хувь нь COVID-19-ийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд...

БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг түдгэлзүүлжээ

      Олон улсын олимпын хороо/ОУОХ/Токиогийн наадамд баг тамирчдаа илгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ. Ингэснээр БНАСАУ Бээжингийн өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа "COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд оролцуулаагүй юм. "БНАСАУ-ын Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн авахгүй”...

Талибууд Панжшер мужийг эзлэн авснаа мэдэгдэв

Афганистаны Панжшер муж "Талибан”-ы хяналтад бүрэн орлоо гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид твиттер хуудсандаа мэдэгджээ. "Дайсны хөлсний цэргүүдийн сүүлчийн түшиц газар болох Панжшер мужийг бүрэн эзлэв. Улс орны аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд гарагсан сүүлийн хүчин чармайлт ч мөн үр дүнгээ өгч, Панжшер муж Исламын Эмирт улсын хяналтад бүрэн орлоо" гэж Мужахидын мэдэгдэлд дурдсан байна. Эсэргүүцэгчдийн зарим нь...

Ж.Байден: Бусад улс орнуудыг өөрчлөн тохинуулах оролдлогын үе төгсгөл болсон

      АНУ Афганистанаас гарсан нь бусад улс орнуудыг хүчээр өөрчлөн тохинуулахад чиглэсэн цэргийн томоохон ажиллагааны эрин үед цэг тавилаа гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. "Афганистаны талаарх шийдвэр бол зөвхөн Афганистаны тухай биш юм" гэж тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдээд, тус улсаас цэргээ эргүүлэн татсаныг "энэрэл нигүүслийн ажиллагаа” гэж нэрлэсэн байна. Цагаан ордны эзний...

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

    Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд нийслэлийг нь эзлэснээс хойш олон улсад алан хядах байгууллага гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөний хяналтад бүрэн орсон Афганистанд иргэдийн дүрвэх, шилжих хөдөлгөөнтэй холбоотой үймээн намжаагүй байтал алан хядах ажиллагаа үйлдэгджээ.  Тодруулбал, наймдугаар сарын 26-ны өдөр Кабул хотын олон улсын нисэх буудлаас холгүйхэн цуврал дэлбэрэлт боллоо. Наймдугаар сарын 27-ны өглөөний...

В.Путин, Ши Жиньпин нар Афганистаны байдлыг хэлэлцжээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй лхагва гарагт утсаар ярьж, Афганистаны байдлыг хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Афганистанд үүсээд буй тогтворгүй байдал хөрш бүс нутгууд руу тархах нь байж болшгүй зүйл гэдгийг хоёр орны удирдагчид онцлоод, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чадавхыг дээд зэргээр ашиглахаар тохиролцсон байна. ...

Алжир Марокко улстай дипломат харилцаагаа тасалжээ

Хөрш Марокко улстай дипломат харилцаагаа тасалсан тухай Алжирын Гадаад хэргийн сайд Рамтан Ламамра мягмар гарагт мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр, Мароккогийн дайсагнасан үйлдэл дипломат харилцаагаа таслах шалтгаан болсон байна. Тус улсыг Алжирт үйл ажиллагаа явуулдаг хоёр "террорист хөдөлгөөн"-ийг дэмжсэн зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ. Эдгээр нь Алжирын хойд хэсэгт гарсан ойн түймрийг тавьсан гэж сэжиглэгдэж байгаа "Кабилиягийн...

НҮБ: Афганистанд ирэх сард өлсгөлөн эхэлнэ

Есдүгээр сар гэхэд Афганистанд өлсгөлөн, эм бэлдмэлийн тасалдал нүүрлэнэ гэж НҮБ анхааруулжээ. Энэ нь нисэх буудал дээр арилжааны нислэг хүлээн авахгүй болсонтой холбоотой юм байна. Авто тээврээр хүнс нийлүүлж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрийн агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Афганистанд дөрвөн чиглэлд ачаа хүргэж байгаа ч хэдхэн долоо хоногийн дараа хомсдол нүүрлэх нөхцөл бүрдсэн гэнэ.  НҮБ-ын мэдээлснээр, 20 сая хүнд хүнсний...