|

Монгол цустай иргэн болгон бухимдах нь зүйтэй

 Хятадууд монголчууд биднийг шоглох увайгүй зүйлсийг байсхийгээд л сэдэх болжээ. Хэдэн жилийн өмнө Монгол гутлаар хогийн сав хийж, нийтийн эзэмшлийн газартаа байрлуулсан нь олон нийтийг нэлээд бухимдуулсан. Тэгвэл ӨМӨЗО-ны Хөх хотод саяхнаас Монгол гэрээр барьсан нийтийн бие засах газар үзэгдэх болжээ. Энэ нь олон улсын хэмжээнд зохиогддог  Монгол-Хятадын  үзэсгэлэн худалдааны үеэр болж буй морин уралдааны үзүүлбэрийн талбайд...

Ирэх сард орон нутгийн өмчит байгууллагад ашиглаж байсан автомашины дуудлага худалдаа болно

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18, 52 дугаар тогтоолоор Орон нутгийн өмчит байгууллагуудад ашиглагдаж байсан автомашиныг нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Дуудлага худалдаа ирэх сарын 16-ны 1000 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болох гэнэ. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн албан байгууллага, иргэд байгууллагын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,дуудлагын худалдаанд...

Ам.доллар 2255 төгрөгтэй тэнцэж байна

 Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2254 төгрөг 97 мөнгөтэй тэнцэж байна. Харин "Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2252 төгрөгөөр худалдан авч, 2255 төгрөгөөр арилжиж байна. Манай улсын бусад голлох валютын ханш өнгөрсөн саруудад нилээдгүй өсөлттэй гарсан ба өнөөдөр БНХАУ-ын юань 338 төгрөгтэй тэнцэж байгаа бол ОХУ-ын рубль 36 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байна....

Алдар спорт хороонд Байлдааны туг хүлээлгэн өглөө

 Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу "Алдар" спорт хороонд Байлдааны туг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр болон албаныхан оролцлоо. Байлдааны тугийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны дарга, монгол улсын...

Ачааны машин осолдож, нэг хүн амь насаа алджээ

 Өчигдөр буюу 8-р сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдөж нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 85 км зайд нүүрс тээвэрлэлтийн замаар зорчиж явсан "Howo” автомашины урдуур "North Benz” автомашин урсгал сөрж мөргөлдөн, "Howo” автомашин замын хажууд тогтсон ус уруу онхолджээ. Уг ослын улмаас ачааны машины жолооч Хөвсгөл аймаг Хатгал сумын харьят 51 настай Э нас барсан...

Хувьцаагаа худалдсан иргэдийн үлдэгдэл төлбөрийг гүйцээн олгоно

Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариад байна. Тус тодотголд саяхан Засгийн газарт "Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааныхаа тодорхой хувийг зарсан ч төлбөрөө гүйцэт аваагүй байгаа иргэдийн асуудал багтжээ.    
Тодруулбал, Засгийн газрын наймдугаар дугаарын сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр...

Энэ жил хүүхэд харах үйлчилгээний 398 цэцэрлэг ажиллана

 Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн оны долоодугаар сарын 02-ны өдөр батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 765 иргэнийг хүүхэд харагчийн сургалтад хамрагдаж, 400 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл хүсчээ. Улмаар 398 иргэнд хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгоод байгаа ба эдгээр хүүхэд харах үйлчилгээний газрууд энэ...

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлажээ

 Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг, зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсөн байна. Тэгвэл согтуугаар тээврийн...

Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр...

 Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 95 жилийн тэртээх энэ өдөр буюу 1921 оны 08 сарын 25-нд "Бошгыг халах залуучуудын эвлэл” хэмээх байгууллагыг байгуулж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон Монголын залуучуудын байгууллага анхны үндэс сууриа тавьж байжээ. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт...

Шүүгчдийн цалингийн асуудлаар УИХ-ын даргад хандлаа

Засгийн газраас энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг хэмнэх тооцоог хийгээд буй.   Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий...