|

“COVID-19”-өөр халдварласны дараа урт хугацаанд илэрсэн зовууриудыг нэрлэжээ

    Японы судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн зарим хүнд сульдах, ус унах гэх мэт шинж тэмдэг зургаан сарын турш илэрч буйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Эрүүл мэндийн яамны гурван баг энэхүү судалгааг хийж байгаа юм."Keio” их сургуулийн профессор Фүкүнага Коичийн багийнхан коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 246 хүнээс оношоо мэдсэнээс хойш зургаан сарын хугацаанд ямар шинж тэмдэг илэрснийг нь...

Иерусалим, Баруун эрэгт мөргөлдөөн болжээ

Иерусалим, Иордан голын Баруун эрэг болон Газын зурваст Израилын цагдаа нартай мөргөлдөх үеэр Палестины дор хаяж 87 иргэн бэртсэн гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэг мягмар гаргийн орой мэдээлжээ.  "Манай бригадууд Палестины эзлэгдсэн газар нутагт гэмтэж бэртсэн 87 хүнийг хүлээж авсан" гэж тус байгууллагын фэйсбүүк хуудсанд нийтэлсэн мэдээлэлд дурдсан байна.Иерусалимд болсон мөргөлдөөний үеэр 50 хүн, Баруун эргийн Рамалла,...

“Facebook”, “Google” компани “Их-7”-гийн татварын нэмэгдлийг дэмжлээ

    АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн "Их-7” бүлгийн орнуудын Лондон хотноо  зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол асуудал нь COVID-19 цар тахлыг дэлхий нийтээрээ хэрхэн даван туулж, хэвийн амьдралдаа шилжих вэ гэсэн асуулт байв. Энэ хүрээнд дээрх орны удирдагчид ярилцаж, вакцинаа худалдан авах боломжгүй ядуу, буурай орнуудын вакцины төлбөрийг тус бүлгийн орнууд төлөх шийдэлд хүрсэн юм....

Америк 500 сая тун "Pfizer" вакциныг ядуу орнуудад хандивлана

Америкийн нэгдсэн улс худалдаж авсан 500 сая тун COVID-19 эсрэг "Pfizer" вакциныг ядуу буурай  орнуудад хандивлахаар болсон гэж нэр бүхий хүн хэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Их-7-гийн уулзалтын үеэр энэ тухай зарлахаар төлөвлөжээ. Ингэхдээ энэ ондоо багтаан 200 сая тунг, ирэх оны эхний хагас гэхэд үлдсэн 300 сая тунг нийлүүлэхээр болсон байна. Үүнийгээ COVAX хөтөлбөрөөр дамжуулан...

Жо Байден: АНУ, ОХУ-тай тогтвортой харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэнэ

    АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй удахгүй хийх уулзалтын үеэр Вашингтон Москватай зөрчилдөх биш. Харин ч эсрэгээрээ зарим тогтвортой харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдсэн байна. Мөн стратегийн тогтвортой байдал, зэвсэг хянахтай холбоотой асуудлаар ажиллана гэж итгэж байна хэмээн "Вашингтон пост” сонинд гарсан нийтлэлдээ дурджээ. Түүнээс гадна тэрээр "Цаг алдалгүй ажилласан болон...

БНХАУ, АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчид эдийн засгийн харилцааны талаар хэлэлцжээ

      БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд, Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-АНУ-ын эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ АНУ-ын Худалдааны сайд Жанет Йеллентэй өнөө өглөө цахимаар хэлэлцээ хийжээ. Талууд БНХАУ-АНУ-ын эдийн засгийн харилцаа өндөр ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна.Мөн тэгш байдал, харилцан итгэлцэлд тулгуурлан макро эдийн засгийн байдал, хоёр болон...

Япон: Аадар борооны улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байна

    Японы баруун хэсэгт хүчтэй аадар бороо орж, гол мөрөн үерлэн, нуранга үүсэх аюултай болсон тул нутгийн оршин суугчдыг нэн яаралтай нүүх шаардлагатайг орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлжээ.    NHK телевизийн мэдээлснээр, Вакаяма мужид 12 мянган хүн, Осакад 2000 орчим хүн орон гэрээсээ нэн даруй нүүх шаардлагатай тухай мэдэгдлийг хүлээн авсан байна.   Японы Цаг уурын удирдах газрын таамагласнаар, баруун бүсийн...

АНУ “Умардын хоолой” төсөлд тавьсан хоригоо цуцална

АНУ-ын Засгийн газар "Умардын хоолой 2” хийн хоолойг барих төслийг удирдаж байгаа өндөр албан тушаалтан болон байгууллагад тавьсан хоригийг  цуцална гэж мэдэгдсэнийг "Axios” агентлаг мэдээлжээ. Тодруулбал, АНУ-ын департамент  конгрессд оруулахаар бэлдсэн "Умардын хоолой 2” төсөлд ногдуулсан хоригийн жагсаалтаас "Умардын хоолой 2 AG” байгууллага болон түүний захирал Маттиас Варниг АНУ-ын  үндэсний ашиг сонирхлыг зөвтгөх...

Азийн хотууд байгалийн эрсдэлд өртжээ

      Байгаль орчны эрсдэлд өртөмтгий 100 хотоос 99 нь Ази тивд байрлаж байгааг "Вериск Маплекрофт” судалгааны хүрээлэн анхаарууллаа. Судлаачид дэлхийн 576 хотын агаар, усны чанар, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, ландшафт, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, газар хөдлөлт, цунами, хөрсний гулсалт зэрэг байгалийн аюулд өртөх эрсдэлийг харгалзан үзжээ. Улмаар 1.5 тэрбум орчим хүн өндөр болон туйлын эрсдэлтэй хотуудад...

Педро Санчес Хойд Македоныг Европын холбоонд элсэхийг дэмжинэ

      Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес Хойд Македоний ерөнхий сайд Зоран Заевийг Монклоагийн ордондоо хүлээн авсан байна. Тэрбээр "Испани улсад анх удаа айлчилж байгаа түүнтэй хийсэн хурлын үеэр Хойд Македонийг Европын холбооны гишүүн орон болохын тулд ахиц дэвшил гаргахад нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн” гэж  уулзалтын дараа твиттертээ бичжээ. Мөн Монклоагийн ордны зүгээс уулзалтын хоёр орны төрийн тэргүүн нар...