|

ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ БУЮУ СҮЛЖЭЭНИЙ ЛУЙВАР

  Зуд болохоор нохой зоолдог гэдэг үг байдаг даа. Түүнтэй адил улс орон жаахан хямраад, иргэдийн гар дээр бэлэн мөнгө бага сага хомсдоод эхлэхээр л янз бүрийн сүлжээний бизнес цэцэглэж эхлэх юм. Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглаж бизнес хийж байгаа сүлжээчид борооны дараах мөөг шиг л олширч байна. Хонгконгийн 520 ам.долларын төсөл. Казахстаны ядуурлыг бууруулах GTIME, "Алтан өндөг”, "Баяндалай” энэ тэр гээд л сүлжээний бизнесүүд...

Төрийн банк 243 ажилтнаа цомхотгохоор болжээ

  Орон даяар 200 гаруй салбар нэгжтэй, 2.7 сая харилцагчтай, 3800 гаруй ажилтантай томоохон банк болох Төрийн банк 243 ажилтнаа цомхотгохоор мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Эдгээр нь бүгд мэргэжилтнүүд бөгөөд тэд нэгдсэн байр сууриа тун удахгүй илэрхийлэх аж. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтантай холбогдоход, одоогоор ажлаа хийж байгаа бөгөөд халагдах мэдэгдэл авсан ажилчид хямралын үед ажилгүй болох гэж буйдаа сэтгэл дундуур байгаагаа...

Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ

  Орон сууц худалдан авах үнэ үргэлжлэн буурч, түрээслэх үнэ өсөх болов. Үндэсний статистикийн хорооноос тооцон гаргадаг орон сууцны үнийн индекс энэ оны гуравдугаар улиралд буурах хүлээлттэй байна. Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч” компаниас гаргадаг орон сууцны үнийн индекс мөн буурах чиглэлтэй байгааг "Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тодотгожээ. Хуучин орон сууцны үнэ жилийн өмнөх үеэс 15.8 хувиар, шинэ орон сууцны үнэ зургаан...

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН 60 ГАРУЙ ХУВИЙГ МАН-ЫН ГИШҮҮДИЙН КОМПАНИУД АВСАН

  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. З.Нарантуяагийн хэлснээр "ирэх оны төсвийг батлахдаа алдагдал багатай, зарлагыг танасан, орлогыг боломжоор нь шавхсан байх ёстой гэсэн шаардлагыгАрдчилсан намын бүлгийн зүгээс тавьсан. Гэсэн ч ДНБ-ий 6.8 хувьд бууруулж батлах боломжийг ашиглаж чадаагүй. 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож бууруулсан. Энэ төсвийн...

Банкуудын зэрэглэлийг бууруулсан нь тэдний төлбөрийн чадварыг харуулж байна

  БАНКУУДЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУУРУУЛСНЫГ ЗАСГИЙН ГАЗАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНГҮЙ            Олон улсын үнэлгээний "Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3-аас нэг шат бууруулж, CАА1 болгосон. Үүний дараа арилжааны долоон банкны зээлжих зэрэглэлийг бууруулаад байгаа юм. Ингэснээр манай улсын санхүүгийн гол байгууллагууд эрсдэлтэй гэсэн ангилалд орсон гэсэн үг. Гэхдээ энэхүү дүгнэлтийг...

Хонгилын гэрлийг бүдгэрүүлсэн бас нэг бууралт

Тавхан өдрийн өмнө Moody's агентлаг Монгол Улс болон арилжааны долоон том банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан. Харин өчигдөр Олон улсын "Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Дуу дуугаа авалцсан энэ бууралт хөрөнгө оруулагчдын Монголыг гэх итгэлийг улам алдаруулж буй.     Moody`s агентлаг манай улсын урт  хугацаатай  зээлжих зэрэглэлийг В3-аас Саа1 болгон бууруулснаа   Монголын...

Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

 Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг "үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ удаад уул уурхайн...

Монголын хөрөнгийн биржийг 20-хон тэрбумаар үнэлэх үү?

Лондонгийн биржтэй түншлүүлж, хөгжүүлэх гэж үзсэн Монголын хөрөнгийн бирж сонгодог зах зээлийн зарчимаар хөгжилд хүрэхийн тулд өмчлөлийн статусдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр бол талууд санал нэгдэж байгаа. Тэрчлэн өнгөрсөн засгийн үеэс хувьчлалын асуудал нь идэвхтэй яригдаж байгаа. Гэхдээ чухам яг хэдээр хувьчлах вэ гэдэг дээр маргаантай байж ирсэн. Ямартаа л 5 тэрбум, 7 тэрбум гэдэг үнэлгээний тухай яригдаж байгаад, сая төсөв...