|

Монгол Улс Чингис бондын 1.5 тэрбум долларын өрийг бүрэн төлж барагдуулжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.  Тэрбээр мэдээллийнхээ үеэр " Сангийн сайдад Чингис бондын өрийн үлдэгдэл болох 136 сая ам.долларын гүйлгээ шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс өнөөдөр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Хөгжлийн Банканд үүссэн чанаргүй зээлийн эргэн төлөлт 805 тэрбум төгрөгт хүрч шийдэгдэж, Самурай бондын...

Чуулган: Гурван жил тутамд газрын суурь үнэлгээг шинэчилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төсөлд газрын төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээ, газрын төлбөр ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төвлөрүүлэх, тайлагнах, хяналт тавих талаарх тодорхой зохицуулалтыг тусгасан аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадны улс орнууд 90 гаруй...

Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо. ХӨДӨЛМӨРИЙН...

Ирэх онд хотын дарга Д.Сумьяабазар өөрийн PR-д 2,8 ТЭРБУМЫГ төсөвлөжээ

Хотын дарга Д.Сумьяабазар ирэх оны төсвийн төслөө НИТХ-д өргөн бариад байгаа билээ. Тэгвэл хотын даргын үрэлгэн, оновчгүй зардлын задаргаа олон нийтэд, цахим орчимд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулж байна. 2023 оны нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг нийслэлчүүдийнхээ амьдрах орчинг сайжруулахын төлөө бус өөрийн ПиАр, тахин шүтэгчдийнхээ төсөл, хөтөлбөр рүү тэрбум, тэрбумаар нь урсгахаар болсон нь харамсалтай. Тухайлбал, Хотын дарга ирэх...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хариу мэндчилгээ илгээв

Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсгээс ангид хэмээн зарласны 30 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  мэндчилгээ дэвшүүлсэн байна. Монгол Улс цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр тууштай ажиллаж буйд талархаж, цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох нийтлэг зорилгын төлөөх дараагийн алхмаа хийхийн тулд цөмийн...

ТАЗ: Сумдын Засаг даргын тамгын газарт 1300 гаруй орон тоо сул байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төслийн үзэл санааны талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна.  Иймээс сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн...

Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий Ассамблей эхэллээ

Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо лхагва гарагт /2022.10.19/ эхэллээ. Хурлын нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл оролцож үг хэлэв. ОУОХ-ны гишүүн 206 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-доос 187 орон оролцож буй энэ хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.   Энэхүү ассамблей нь спорт-олимпизмын хөдөлгөөнийг дэлхий...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн...

Ерөнхий сайд төсөвтэй холбоотойгоор гишүүдийн асуултад хариулна

УИХ-ын чуулганы өнөөдөр /10.07/-ийн хуралдаанаар 2023 оны төсөв хэлэлцэнэ. Хуралдаан өчигдөр орой болтол хуралдаж, 2023 оны төсөвтэй холбоотой гишүүд асуулт, хариулт үргэлжилсэн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын сайд нар, холбогдох албаныхан гишүүдийн асуултад хариулт өгч байгаа.  Өнөөдөр ч Ерөнхий сайд үргэлжлүүлэн гишүүдийн асуултад хариулт өгнө.  Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр...