Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа
Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Олимпиад 5-р сарын 3-ны өдөр болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцох боломжтой. Нэг их дээд сургуулиас хоёр баг, харин хөдөө орон нутагт...