|

Гол усаа хайрлан хамгаалахыг хүүхдүүд уриалж байна

Дархан сумын "Жигүүр" цогцолбор сургуулийн 6,7-р ангийн сурагчид амьдрах үйл ажиллагааны цагаараа танхимд онолоор үзсэн хичээлээ бататган нэг өдрийг бүтээлчээр өнгөрөөлөө. Тэд эх болсон байгаль дэлхийгээ хайрлан гол усаа хамгаалах үүднээс тосгоны багийн дундуур урсах "Хар ус”-ны эрэг орчмын 10,2 га газрыг цэвэрлэн нийт 24 куб.м хогийг ачуулжээ.

13062233 1743241012565537 5017787688103416463 n

 

 

"Эко орчин, эрүүл ахуй", "Гол горхины бүтэц, эко системийг хамгаалах" сэдвийн хүрээнд ЕБС-ийн дунд ангийн сурагчид нийгмийн тустай хөдөлмөрт гар бие оролцож иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг ийнхүү орууллаа. Хог хаягдлаас үүдэн гол ус, газрын хөрс бохирдож байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа хүүхдүүд хэлээд хүн бүрийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.

13082757 1743241009232204 6557898343630052755 n

Тэд зөвхөн бусдыг уриалаад зогсохгүй өөрсдөө үлгэрлэх хэрэгтэйг өөр хоорондоо ярилцан ингэхийн тулд хаанаас, юунаас эхлэх талаараа багш нараасаа бас зөвлөгөө авчээ. Түүнчлэн хар усанд амьдардаг загас жараахай, ондатр /заарт харх/, нялцгай биетнүүдийн амьдрах орчин нөхцөл, учрах эрсдэл, хор хөнөөлийн талаар ч шинэ мэдлэгтэй болсон байна. Сурагчдыг сайн үйлс бүтээж байгаль экологийн мэдлэгээ дээшлүүлэхэд Дархан сумын 2-р багийн ИНХ-ын дарга,1,2-р багийн хэсгийн 4 ахлагч, "Жигүүр" цогцолборын 6 зөвлөх багш хамтран санаа тавьж ажилласан байна.