|

ЭНЭТХЭГИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

ITEC /ЭНЭТХЭГИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР/

ЭНЭТХЭГИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

 

Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн нэг гол хэсэг нь сургалт юм. Хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүд, хүмүүсийг дан ганц мэргэжлийн ур чадварт сургахаас гадна даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд дасан зохицсон мэргэжилтэн бэлтгэхэд тус хөтөлбөр тусалдаг.

1.Энэтхэгийн Засгийн газраас бүрэн санхүүжүүлдэг тус хөтөлбөрт 47 байгууллагын 280 төрлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөр багтдаг. 7 үндсэн чиглэлтэй.

  • Нягтлан бодох бүртгэл, аудит, банк санхүү
  • IT, цахилгаан холбоо, англи хэл
  • Менежмент
  • Жижиг, дунд бизнес, хөдөө орон нутгийн хөгжил
  • Мэргэжлийн сургалт
  • Техникийн сургалт
  • Байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч

2. Батлан хамгаалах салбарын сургалт: Батлан хамгаалах, цэрэг, агаарын болон тэнгисийн цэргийн сургалт хамаарна. Аюулгүй байдал, стратегийн судалгаа, батлан хамгаалах менежмент, тэнгисийн болон нисэхийн инженер, логистик болон менежментийн чиглэлийн сургалтууд багтана.

Ерөнхий нөхцлүүд:

  • Тус хөтөлбөрт оролцогчид сургалтаа заавал дуусгах ёстой. Хөтөлбөрийн дундаас өөр хөтөлбөрт шилжих, өөрчлөх боломжгүй.
  • Сургуулиас тогтоосон дүрэм, журмыг сахина. Улирлын шалгалтад заавал орох гэх мэт.
  • Улс төрийн үйл ажиллагаанд оролцох, ажил эрхлэхийг хориглоно.
  • Гэр бүлийн гишүүдээ авчрахыг хориглоно.
  • Сургалтаа дуусгаад эх орон руугаа буцах ёстой.
  • Гадаад хэргийн яаманд урьдчилж мэдэгдэлгүйгээр сургалтаа дундаас орхих, хүндэтгэх шалтгаангүйгээр сургалт тасалбал Энэтхэгийн Засгийн газарт сургалтын төлбөр, тийзийн үнийг эгүүлэн төлнө.
  • Сургалтын төлөвлөгөөнд орсны дагуу түүх, дурсгалын газруудаар зайлшгүй аялах бөгөөд сургалтын хугацаанд хувиараа аялах хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Хөтөлбөрт тусгагдсан нөхцөлүүдийг зөрчих, сургалтын хугацаанд сургалтын ахиц гарахгүй байх болон Энэтхэгийн Засгийн газраас тогтоосон бусад шалтгаанаар тэтгэлгийг зогсоож болно.
  • Эмэгтэй оролцогчдыг Энэтхэгийн иргэншилтэй хүнтэй гэр бүл болж Энэтхэгт үлдэх, өөр сургалтанд үргэлжүүлэн хамрагдахгүй байхыг зөвлөж байна.

Онгоцны тийз: Оролцогчдын эх орныхоо нийслэлээс сургууль байрлах газар хүртэлх зардлыг Энэтхэгийн Засгийн газраас хариуцна.

Виз: Энэтхэг рүү явахын өмнө өөрийн улс дахь ЭСЯ, Консулын газарт виз мэдүүлэхийг зөвлөж байна. Виз үнэгүй олгогдоно. Сургалтын визийг өөр зорилгод ашиглахыг хориглоно.

Сургалтын төлбөр: Энэтхэгийн Засгийн газраас санхүүжүүлнэ.

Байрлах газар: Тухайн сургуулиас шалтгаалж 1 юм уу 2 хүний өрөөнд байрлана. Өрөөний үйлчилгээ, угаалга, утас, факсийн төлбөрийг өөрсдөө төлнө. 

Сар бүр 25000 рупи олгоно. Ном бичгийн хэрэгслийн зардалд 5000 рупи олгоно.

Сургалтын хөтөлбөрт тусгагдсан хотын аяллын зардлыг Энэтхэгийн Засгийн газраас төлнө.

Эрүүл мэндтэй холбоотой зардлыг өөрсдөө хариуцна.

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

Засгийн газар, Төрийн захиргаа, нийтийн удирдлага, хувийн салбар, их сургууль, Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрт ажиллаж буй ажилчид, албан хаагчид

Ажлын туршлагатай хүн

Тавигдах шаардлага:

  • Тухайн сургуулиас тавьсан мэргэжлийн ур чадвар, шаардлагуудыг хангасан байх
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • 25-45 насны хооронд
  • Эрүүл мэндийн шаардлагыг хангаж байх

Ерөнхий мэдээлэл:

  • Бүртгүүлэгчид сургалт эхлэхээс хамгийн багадаа 3 сарын өмнө Энэтхэгийн ЭСЯ-нд хандах хэрэгтэй.
  • Энэтхэгийн ЭСЯ сонгон шалгаруулалт хийж, хариуцсан хэлтэс, агентлагт болон тухайн бүртгүүлэгчид мэдээлнэ.
  • Сонгогдсон хүмүүс Энэтхэгийн амьдрах орчин, сургуультайгаа веб сайтаар дамжуулан танилцах хэрэгтэй.
  • Эцсийн шийдвэрийг Энэтхэгийн Засгийн газар, Гадаад хэргийн яам гаргана.
  • Жич: Дээрх долоон чиглэлээр сургууль тус бүрийн өргөдөл хүлээж авах хугацаа харилцан адилгүй тул өөрийн сонирхож буй чиглэлээр сургуулиа сонгож, тухайн сургуулийн бүтэц, үйл ажиллагаа, материал хүлээж авах хугацаа, бусад шаардлагатай мэдээллийг сонгосон сургуулийн вебсайтаас хүлээн авна уу.

Сайт: http://www.eoi.gov.in/ulaanbaatar/