|

“Шилэн сургууль” системийн хэрэгжилтийн явцтай танилцав


"Нээлттэй боловсрол” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд "Шилэн сургууль” системийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд албан ёсоор нэвтрүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү системийн хэрэгжилтийн явцтай өчигдөр Боловсрол соёлын газрын дарга Б.Ганчулуун, аймгийн НХХ-ийн мэргэжилтэн О.Мөнхсүрэн, аймгийн Мэдээлэл технологийн албаны менежер Л.Анхбилэг, Боловсрол соёлын газрын мэргэжилтэн П.Болорцэцэг нар танилцлаа.

Төслийг хэрэгжүүлэгч "НОБУ” ХХК-ийн зүгээс бататгах сургалтыг аймгийн төрийн өмчийн сургуулиудын багш нар дунд явуулсан байна. Цаашид хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн системтэй холбоотой шат дараалласан ажлуудыг хийхээр төлөвлөжээ.