|

Дархан-Уул аймагт 156 хүн “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэхээр бүртгүүлжээ

 

Дархан-Уул аймагт "Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй 156 хүн бүртгүүлсний 56 нь Дархан сумын иргэн юм. Иргэдээс холбогдох бичиг баримтыг хүлээн авч, тодорхой нөхцөл хангасан 70 хүнд эхний ээлжийн таван өдрийн сургалт явуулна гэж аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэцэгмаа хэллээ.

Тус аймагт одоогийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 1755, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 149 хүүхэд байна гэсэн судалгаа бий.