|

Пак Гын Хэгийн шүүх хурал ирэх даваа гариг болно

Пак Гын Хэгийн шүүх хурал ирэх даваа гариг болно

 

БНСУ-ын ерөнхийлөгч асан  Пак Гын Хэгийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал ирэх даваа гаригт үргэлжлэх болсон тухай Сөүл хотын шүүхээс  мэдэгдлээ.

Шүүхээс Пак Гын Хэг баривчлан саатуулах хугацааг сунгах шийдвэр гаргасны дараа түүний өмгөөлөгч нар бүгд хэргээс татгалзаж, улмаар шүүхийн үйл явц сар гаруй хугацаанд саатаад байсан юм.

Пак Гын Хэг авлига, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж, саатуулсан юм. Улмаар шүүхээс өнгөрсөн аравдугаар сард Пакийг баривчлан саатуулах хугацааг сунгаж, үргэлжлүүлэн зургаан сараар сунгасан билээ. Үүний дараа түүний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч нар шүүх шударга бус хандаж байна гэх үндэслэлээр бүгд хэргээс татгалзжээ.

Пак Гын Хэ үүнтэй холбогдуулан шүүх танхимд байр сууриа илэрхийлэхдээ өөрийгөө улс төрийн хэргийн золиос болж байна гээд, цаашид шүүх хурал эцэслэтэл биечлэн оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм.