Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ирээдүйд эдийн засагт эерэг өөрчлөлт оруулах Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ хууль бодит материаллаг зүйл бус оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хууль болж гарна. Харилцаа...