|

Хойд Солонгосын тамирчид нүүрсний уурхайд ажиллана

 Бразилийн Рио де Жанейро хотноо зохион байгуулагдсан 31 дэх удаагийн зуны олимп өндөрлөж, 200 гаруй улс орны шилдэг тамирчид нутаг буцсан.    Тэгвэл Хойд Солонгосын тамирчдын хувьд нутагтаа буцаж ирээд л хүндхэн сонголттой тулгарчээ.  Тус улсын залуу удирдагч Ким Жон Ун тамирчдаа Риод сойх үедээ  л хамгийн багадаа 17 медаль авчрах ёстой хэмээн сүрдүүлсэн байна. Гэвч эх орноосоо Рио руу мордсон 31 тамирчин хоёр алт,...

11 настай охин Ганга мөрний төлөө 550 километр сэлнэ

 11 настай энэтхэг охин Шраддха Шукла алдарт Ганга мөрний бохирдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд мөрний 550 километрийг сэлж туулахаар болсноо зарлалаа. Энэтхэгийн Канпураас Варанаси хүртэл 550 километр газрыг охин 10 хоногт хуваан туулах гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт 60 орчим километр сэлэхээр зоригложээ. Шраддха охин гараанд гарахынхаа өмнө айхгүй байгаагаа мэдэгдээд, Ганга мөрний бохирдлын асуудлыг л дэлхий нийт...

Хогийн савнаас олимпийн алтан медаль олжээ

 Долоон настай америк охин Хлое Смит хогийн саванд гялалзах зүйлийг сонирхон үзвэл олимпийн алтан медаль байж. Ингээд охины гэр бүлийнхэн эзнийг нь олохоор шамджээ. Алтан медалийг өнгөрсөн зургаадугаар сард автомашинаасаа хулгайд алдсанаа олимпийн аварга Жо Жекоби олон нийтийн сүлжээгээр зарласныг дуулж, улмаар холбогдон, уулзаж үнэт зүйлийг нь өгчээ. Жо Жекоби нь 1992 оны Барселоны олимпийн наадамд каноэ завины эрэгтэй хосын төрөлд...

Ерөнхий сайд уйлжээ

 Италийн төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр 292 хүн амиа алдаж, 400 гаруй хүн гэмтжээ. Газар хөдлөлтийн үеэр хамгийн их хохирол амссан Аматриче хотноо Ерөнхийлөгч Сергио Маттарелла болон Ерөнхий сайд Маттео Рензи хүрэлцэн ирж, амиа алдагсдыг оршуулах ёслолд оролцсон байна.   Хотын төвийн нэгэн сүмд газар хөдлөлтөөр амиа алдсан 37 хүнийг оршуулжээ. Төвийн хэсэгт болсон газар хөдлөлтөөр амиа алдсан 292 иргэний 242 нь Аматриче...

Улаан хувцастай бүсгүйчүүдийг хөнөөдөг алуурчныг 28 жилийн дараа баривчлав

 Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орны Ганьсу мужийн Ба Инь хэмээх хотоос цагдаа нар 28 жилийн турш мөрдсөн цуврал алуурчныг баривчилжээ. Хятадын хэвлэлүүдээр "Хятадын хүүлдэг Жек” хэмээх хочийг авсан цуврал алуурчин нь хоёр хүүхдийн эцэг, 52 настай Гао Чэн Юүн хэмээх эр байсан гэнэ. Тэрбээр 14 охид бүсгүйчүүдийг зэрлэгээр хөнөөж, хүчиндсэний дотор найман настай охин хүртэл байсан юм. Наймдугаар сарын 26-нд Ганьсу мужийн нэгэн дэлгүүрээс...

Хэт даврагчдын твиттерийг устгажээ

 Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой 235 мянган твиттер хаягийг хаасан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ын Тагнуулын байгууллагын дэргэдэх Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус бүлэглэлийн дайчдын ашигладаг твиттерийг устгаж, тус бүлэглэлийн дэмжигчдийн хаягуудыг блок хийсэн юм. Эдгээрийг 124 мянган твиттер хаягийг хэт даврагчид ашигладаг болохыг тогтоосон байна.  ...

48 саяд ГАНЦХАН тохиох ховор төрөлт

 Аав, ээжийнхээ аль нэгнийх нь төрсөн өдрөөр мэндэлсэн үрс олон байдаг. Тэгвэл аав ээж хоёулангийнх нь төрсөн өдрөөр хүүхэд  төрөх тохиолдол 48 сая төрөлтөд ганцхан удаа тохиодог ховорхон зүйл аж.
Австрали улсын нэгэн хосд энэ ховор тохиол тохиожээ. Кэтлин болон Том Перкинс нар Австралийн Күинсланд мужийн Дирранбандид 1986 оны наймдугаар сарын 16-нд 50 минутын зайтай мэндэлсэн аж. Нэг өдөр...

АНУ-ын Армийн штабын дарга БНСУ-д айлчилна

 АНУ-ын Армийн штабын дарга, генерал Марк Милли энэ долоо хоногт БНСУ-д айлчилна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Генерал Марк Милли лхагва гарагаас эхлэн гурван хоног БНСУ-д айлчлал хийж, холбогдох албаны хүмүүстэй уулзана гэж мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр пуужингийн довтолгооноос хамгаалах "THAAD” системийг БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөөний тухай мэдээллийг БНСУ-ын талаас авах аж. Генерал Марк Милли 2015 оны...

Үерийн улмаас иргэд майханд толгой хоргодож байна

 Суданд борооны улиралтай холбоотойгоор сүүлийн хоёр сар бараг тасралтгүй бороо орж, үер болсны улмаас 100 орчим хүн амь эрсэджээ. НҮБ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын зүүн нутгийн 120 мянган хүний аж амьдралд үер усны аюул сөргөөр нөлөөлж буй аж. 20 мянга гаруй айлын орон гэр үерт сүйтгэдсэний улмаас олон хүн майханд толгой хорогдож байгаа гэнэ. Нийслэл Хартум хотыг хөдөө орон нутагтай холбодог замууд хаагдсан нь үерт нэрвэгдсэн...

Перуд газар хөдлөлт болжээ

 Перу улсын өмнөд нутагт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн амь эрсэджээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдэж буйгаар, орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагт Перу улсын Арекипа хотоос хойд зүгт 90 орчим км зайтай уулархаг газарт 5.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 9 хүн амь эрсдэж, 50 гаруй хүн гэмтэж бэртэж, 160 гаруй айл өрх орон гэргүй болсон байна. Газар хөдлөлтийн гүн нь 10 орчим км байжээ. Перуд...