|

Путин Ким Жөн Унд баярын мэндчилгээ илгээжээ

 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс баяр хүргэсэн мэндчилгээ хүлээн авчээ.Ерөнхийлөгч Путин мэндчилгээндээ, Солонгосын тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан Улаан арми болон Солонгосын эх оронч цэргүүдийн дурсгалыг хүндэтгээд, дайны жилүүдэд бий болгосон нөхөрлөл, хамтын ажиллагаа ОХУ болон БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэх эхлэл болсныг онцолжээ.Мөн тэрбээр, хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологи,...

Хүүхдээ алдсан ээжүүдийн холбоо 2000 дахь жагсаалаа хийв

 Аргентины хүний эрхийн төлөө тэмцэгч "Mothers of Plaza de Mayo” ээжүүдийн холбоо нийслэл Буэнос-Айрес хотод 2000 дахь жагсаалаа хийжээ. "Mothers of Plaza de Mayo” бол Аргентины 1976-1983 оны цэргийн хунтын дэглэмийн үеэр "алга болсон” хүүхдүүдийн ээжүүдийн холбоо юм. Хүүхдүүдэд нь чухам юу тохиолдсныг олж мэдэхийн тулд тус холбооны ээжүүд 1977 оноос хойш долоо хоногийн пүрэв гараг бүрт нийслэл хотын төв талбайд жагсаал хийсээр иржээ. Тус...

Google компанийг 438 сая рублээр торгожээ

 ОХУ-ын шударга өрсөлдөөнийг зохицуулах газрынхан Google компанийг 438 сая рубль буюу $6.7 саяар торгож байгаагаа өчигдөр мэдээлэв. Тэд Google компани гар утасны Android системд өөрийн аппликэшнүүдийг давуу эрхтэйгээр үйлдвэрээс суулгаж тараадаг гэж үзсэн байна. Түүнчлэн нүүр хуудсанд харагдах аппликэшнүүдийн жагсаалтад өөрийн өмчийн бүтээгдэхүүнүүдийг давуу эрхтэйгээр оруулж өгдөг нь зах зээлийн бүх тоглогч ижил тэнцүү өрсөлдөх ёстой гэсэн...

Цахилгаан станцад дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алджээ

 БНХАУ-ын Хубэй мужийн цахилгаан станцад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алджээ. Үүнээс гадна таван хүн гэмтсэний гурав ньхүнд гэмтэл аван эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.Дэлбэрэлт болсон шалтгааныгодоогийн байдлаархараахан тодорхойлоогүй байгаа аж. Д.Од...

Онгоцонд гар утас ашиглавал торгуулна

 БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн тухай шинэ хуулиар иргэний нисэхийн аюулгүй байдалд халдсан эсвэл дэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан хүмүүсийг 50 мянган юань буюу 7515 ам.доллар хүртэлх хэмжээний мөнгөөр торгох болжээ. Тухайлбал, онгоцонд гар утас ашиглах, үүгээр ч зогсохгүй гар утсыг нислэгийн горимд шилжүүлсэн ч гэсэн дэг журмыг зөрчсөн үйлдэлд тооцох аж. БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газар нислэгийн тухай хуульд оруулсан нэмэлт...

NASA ангараг гарагийн мянга гаруй зургийг олны хүртээл болгов

 Mars Reconnaissance Orbiter (MRO) гэх олон үйлдэлт, Ангараг гарагийг тойрон эргэгч төхөөрөмж 2006 оноос эхлэн энэхүү зургуудыг авчээ.  Тодруулбал, тус зургуудыг MRO-ын тавцан дээр орших HiRise гэдэг маш өндөр нарийвчлалтай камерын тусламжтай буулгасан байна.  Энэ камер нь авсан бүх зургуудаа нийтэлдэг албан ёсны сайттай аж.  Ирээдүйд эдгээр зургууд нь Ангараг дээр сансарын хөлөг газардах төгс байрлалыг олоход...

“Delta Air Lines” компани 2000 нислэгээ цуцаллаа

 Америкийн иргэний агаарын тээврийн "Delta Air Lines” компани цахилгаан тасарсны улмаас үүсдэлтэй системийн алдаанаас болжолон улсын 2000 орчим нислэгээ энэ долоо хоногийн эхээр цуцалжээ. Тус компанийхны мэдээлж буйгаар "Жоржиа муж улсад даваа гарагт гэрэл цахилгаан тасарны улмаас манай компанийн компьютерын системд алдаа гарч, 1000 орчим нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн” гэв. "Delta Air Lines”-ийн төв байр нь Америкийн өмнөд нутгийн...

Трампт хэл хүргэх гэж яваад баригджээ

 Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн төвд байрлалтай "Трампын цамхаг” барилга руу олс болон бумба ашиглан авирч байсан залууг цагдаа нар баривчилжээ. Энэ залууг 58 давхар барилгын 21 дүгээр давхарт хүрэх үед цагдаа нар барилгын дотроос "шүүрэн” авсан байна. Тус барилга нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн төв штаб юм. Трамп мөн тус барилгад амьдардаг ажээ. Гэхдээ уг хэрэг...

Төрөх эмнэлэгт гал гарч12 нярай энджээ

 Иракийн нийслэл Багдад хотын баруун хэсэгт байдаг төрөх эмнэлэгт өчигдөр цахилгааны саатлын улмаас гал гарч 12 нярай амь эрсэджээ. Галыг гурав орчим цагийн дараа унтраажээ. Иракийн ЭМЯ-ны мэдэгдсэнээр, олон арван нярай хүүхэд болон амаржсан эхийг ойролцоох эмнэлгүүдэд шилжүүлсэн байна. Түүнчлэн тус улсад авлига, өдөр ирэх тусам дордсоор байгаа аюулгүй байдал, цахилгаан эрчим хүчний хомсдол, цахилгааны утас муудсанаас үүдэлтэй гал түймэр...

Эмч нар Обамагаас тусламж хүслээ

 Сирийн Алеппо хотын зүүн хэсэгт ажиллаж байгаа эмч нар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас тусламж хүссэн байна. 29 эмчийн гарын үсэг зурсан илгээлтэд, эрүүл мэндийн байгууламжуудад энэ хэвээр цохилт өгсөөр байвал сарын дараа гэхэд юу ч үлдэхгүй болж магадгүй гэж анхааруулжээ. Тиймээс агаарын цохилтыг зогсоохын тулд Алеппо хотод нислэггүй бүс байгуулахыг Обамагаас хүсчээ. Харин ОХУ тус хотод явуулж байгаа цэргийн ажиллагаагаа өдөрт гурван...